Монгол маягийн мэдээ буюу “Breaking news”-ийн учир

bn

Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Сэтгүүл зүйн хөндүүр сэдэв” шүүмжийн уралдаанд шалгарсан бүтээлүүдийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр цувралаар нийтэлж байна. МУИС-ийн багш, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, хэл бичгийн ухааны доктор До.Цэнджавын бичсэн энэ шүүмж тус уралдааны Тусгай байрын шагналыг хүртсэн юм.

do

-Пирамидийн тэнхлэгийг өөрчилье-

Дэлхийн сэтгүүлзүй түүхэн замналынхаа хэдэн зууны туршид орон, оронд хөгжсөөр ирсэн боловч өөрчлөгдөж хувьсаагүйгээр үл барам амин сүнс болон оршсоор байгаа үндсэн төрөл зүйл нь мэдээ байна, байсаар ч байх зүй топтолтой. Нийгмийн дотор хэзээ, хаана, юу, яаж, яагаад болсон бэ? гэсэн асуултыг хүмүүсийн өмнө үргэлж тавьсаар ирсэн бөгөөд үүнд л сэтгүүлзүй хариулт өгч иржээ, өгөх ч үүрэгтэй. Мэдээ, мэдээлэлгүй сэтгүүлзүй бол суурьгүй барилгатай адил. Өнөөдөр манайд мэдээний хөтөлбөргүй хувийн, арилжааны телевизүүд бий. Энэ бол идэвхтэй, хариуцлагатай сэтгүүлзүй гол цөмөө орхигдуулж, магад ч үгүй мэдээллийн хэрэгслийг бизнесийн сонирхолд ашиглаж байгаа хандлага гэж болно.

Халуун цэг, халуун үйл явдлаас хол хөндий ангид мэргэжлийн сэтгүүлзүйг олон улсын хэмжээнд төсөөлшгүй., байж болшгүй зүйл гэж үздэг байна. Мэдээ сэтгүүлзүйн хамгийн бага төрөл боловч хамгийн том сэтгүүлзүй мөн. Мэдээг“сэтгүүлзүйн хаан” болтол нь маркетинг, менежментийг хөгжүүлсэн хүчирхэг механизм, дэлхийн мэдээний хүчирхэг хөдөлгүүр бол ВВС, CNN, Ройтерс агентлагууд гээд тоочивч олон. Эдгээр хүчирхэг мэдээний машинуудаас Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа телевизүүд суралцах ёстой.

Мэдээ бол хөдөлгөөн бөгөөд хөдөлгөөн доторх мөнхийн хөдөлгөөн, хувьсалт өөрчлөлт юм. Үргэлж хувьсаж өөрчлөгдөж байдаг гаднаас дотогш чиглэсэн дохиолол, тэмдэгт. Тиймээс мэдээг урлаг, уран бүтээл биш гэж үздэг байна. Юуны учраас гэхлээр өчигдрийн байтугай өнөөдрийн үүрийн, өглөөний үйл явдал ч өөрчлөгддөг хөдөлгөөн юм. Иймээс мэдээг “Оюуны өмчид оруулдаггүй” учраас хэн ч ашиглах боломжтой, харин мэдээллийн эх сурвалжийг дурдах ёстой. Нэг бодлын дэлхийн нийтийн мэдээллийн хэрэглэгчдийн өмч гэхэд болно. Энэ бүхнийг юунд дурдав гэхлээр манай телевизүүдийн “Монгол мэдээгээ” харьцуулах үүднээс хийж байгаа юм. Монголын телевизүүдийн үйл явдлын мэдээ шинэлэг, сортоотой, хатгууртай, цочмог биш, хачирхал төрүүлэхүйц сонирхолгүй, сул үлбэгэр, нэг хэвшмэл загвартай, эрэл хайлтгүй, итгэл үнэшил төрүүлэхүйц биш, түргэн хуудамгай, анализ дүгнэлт боловсруулат тааруухан гэвэл буруудахгүй байх. Сэтгүүлчийн хөдөлмөр, ялангуяа мэдээ, мэдээллийг эрэгч, хайгч бол цагийн зүү адил зогсолтгүй хөдөлгүүр мэт ажиллагаа юм.

Ийм учраас олон жилийн турш ажигласан, дотроо харамсаж явдаг тэр зүйлээ гарган тавьж, Монголын сонин, радио, телевиз гээд бүх мэдээллийн хэрэгсэлд “мэдээний хувьсгалыг” эхлүүлэх гэсэндээ үүнийг бичиж байгаа юм. Мэдээг олно, боловсруулна, мэдээ мэдээллийг цацна, эргэж холбоос тогтооно гэдэг бол агуу хөдөлмөр, нөр ажиллагаа мөн. Мэдээ хамгийн хялбар, хамгийн бага төрөл зүйл биш, сэтгүүлчийн овсгоо, өндөр ур чадвар, хурц мэдрэмж шаардсан нарийн ажиллагаа юм. Нийгэм, хүмүүст тохиолдсон зартай, нөлөөтэй томхон үйл явдлыг нягтруулж, шигшинэ гэдэг амаргүй. Том жүжиг, кино бүтээлд жижиг дүр, ач холбогдолгүй дүр байдаггүйтэй адил, том сэтгүүлзүйн “алмааз шигтгээг” мэдээ гэж ойлгож болно. Тиймээс ч романчийг мэдээ бичиж чаддаггүй сэтгүүлч гэж нэрлэдэг нь тохиолдлын хэллэг биш юм. Манай бүх мэдээллийн хэрзгслийн хоцрогдол бол мэдээний ур чадврын хомсдол юм. Ялангуяа мэдээний оройн дээд хурц үзүүртэй хэсэг буюу пирамидын онолыг” мэддэггүй, ойлгоогүй, заалгаагүй сурвалжлагч сэтгүүлч байхгүй боловч, “Заавал үүнийг баримтлах ёстой” гэсэн хууль мэт дагах ёстой стандартыг баримталж сураагүйд байгаа юм. Дэлхийн сэтгүүлзүйн онол практикаар шалгагдсан энэ ягшмал стандарт ойлголтыг хэвшил, дадал, заншил болгоогүйд хамаг учир шалтгаан оршино. Дэлхийн мэдээллийн том агентлагиуд аливаа үйл явдлын мэдээг хурц өнцөгт лийдээр “шатааж” эхэлдэг бол манайх үлгэр мэт хүүрнэлээр “унтрааж” эхэлдэг байх юм. Хүүрнэх илэрхийлэл уран зохиолд л байхаас оргиж буцламхай амьдралтай орчин үеийн сэтгүүлд тийм орон зай баймааргүй. Харин мэргэжлийн бус ч гэлээ зарим талаараа иргэний сэтгүүлзүй бол “Сошиал медиагийн” ертөнц мэдээлэлийн орон зайг булаан эзлэх төлөвтэй болж, хурд эрч, түргэн шуурхай, хачирхал сонирхолтой, дуулиан шуугиантай мэдээллээр давуурхаж эхэллээ. Тэд мэргэжлийн сэтгүүлчид биш учраас ёс зүйн зарчмыг төдий л баримтлахгүи, ноцтой алдаануудыг гаргаж байгаа ч амьдралын дунд, халуун үйл явдлын гал дунд байдгаараа илт давуу талтай гэж болно. “ТҮ-9” – ийн “Монгол коммент” мэдээллийн хөтөлбөр үзэгчдийн анхаарлыг татаж байгаа нь мэдээллийг өөрсдөө олоод түгээж байгаа биш, иргэний сэтгүүлзүй гэж болохоор “Сошиал медиа”-гийн мэдээлэл амьд, тод, хүчтэйг харуулж, түүнийг I түгээж нэг арга эрэлхийлэл юм.

“Монгол маягийн мэдээний” энэхүү хөгжил хөдөлгөөнгүй, нэгэн загварт орж тогтонгишсон, үргэлжилсэн хүүрнэлийн хэлбэртэй загварт орсоныг эвдэхийн тулд Америкийн болоод өрнөдийн, ер нь гадаадын дийлэнх орнуудын сэтгүүлзүйн стандартад халдашгүй “бренди” болж дархлаажсан “BREAKING NEWS” хэмээх амиа ч золиослохоос буцахгүй хурц дайчин чанараас нэгээхэн хэсгийг ч овсгоо самбаатай суралцаасай. Монголын сэтгүүлзүйн мэргэжлийн ур чадварыг ийм “мэдээлэлийн үйлдвэрлэлийн хэлбэр загварт” оруулах, сэтгүүлчийн мэргэжлийн мэдрэмжээ хурцлах шаардлага зайлшгүй урган гарч байна гэдгийг манай телевизүүдийн өдөр тутмын үйл явдлын мэдээ, мэдээлэл бүр хоцрогдлын сануулга сургамжийн дохио өгсөөр байгааг хэн ч мэднэ. Гадаадын олон хэл эзэмшсэн, боловсролтой өнөөгийн үзэгчид, хэрэглэгчид энэхүү “монгол маягийн залхуутай, албархаг хөндий үг хэллэгтэй, улс төрийн нөлөөлөлтэй, нойрмог дүнсгэр сунжирсан мэдээнээс” залхаж, тоож үзэхгүйд хүрэх “хасах оноо” буюу “хасагдах мэдээллийн хэрэгсэлийн” тоо нэмэгдэх осол аюул ойрхон байгааг мэдээлийн хэрэгслийн эзэд, редакторууд   дүгнэлт хийх цагт тулгарч очжээ.

Ерөөс сэтгүүлзүй хөгжлийг жолоодож, хөгжилд түлхэж, хөгжлийг манлайлах ёстой салбарын нэг бөгөөд “хөгжлийн сэтгүүлзүй” гэсэн шинэвтэр төрөл ч гарч иржээ. Манай урлаг соёл, спортын зарим салбар дэлхийн түвшинд ойртоод, бараг хөл нийлүүлж байхад сэтгүүлзүй хоцрох аргагүй.

“Вгеак” гэдэг үг маш олон салаа утгатай боловч ерөөсөө нэгэн төстэйдүү утга санаанд агуулагддаг. Хугалах, хэмхрэх, нугалах, задрах, задлах, зөрчих, цуцлах, таслан салгах, цөмрөн орох, өөрчлөх хагалах, бусдын яриаг таслах, хүчээр нэвтрэх, эвдэж орох цуцлах гэсэн утгуудтай. Энэ нь манайд “ШУУРХАЙ МЭДЭЭ” гэсэн хэлбэрээр нэвтэрчээ. “Breaking news” мэдээллийн өрсөлдөөний талбар болсон бөгөөд энд хором бүр дарьгүй тулалдаан болсоор, нэг нь дэлхийд манлайлагч болсон нэр хүндээ улам өсгөж байхад, нөгөөх нь яльгүй хоцорч ялагдал сургамж авдаг байна. Дэлхийн мэдээллийн томхон агентлагууд зөвхөн “Breaking news” хэмээх энэхүү мэдээний “алтан титэм” өөд тэмцэлдэн үүнийг яаж олсон бол? яаж чадаж байнаа? гэсэн хачирхал төрүүлэм мэдээгээр ердөө 2,3- хан секундын өмнөхөн амжиж мэдээлсэн гэдгээрээ бахархаж өрсөлдөж, давж гарахыг эрмэлздсээр иржээ.

Тэгвэл “Breaking news” мэдээний онцлог юу вэ? энэ бол үйл явдлын тэсрэлт юм, нөгөө талаар энэ тэсрэлттэй мэдээг анх эхлээд дамжуулсандаа гайхалтай үнэ цэн нь оршдог. Хүмүүс, нийгмийн сонорт хамгийн түрүү хүргэх, онцгой содон, онц ноцтой, онц гэнэтийн, онц цочмог хорвоогийн чих дэлдийлгэсэн ховор тохиолдох үйл явдлыг телевизийн ид явж байгаа ямар ч нийтлэл, нэвтрүүлгийг хөндлөнгөөс шууд таслан хэрчиж оруулж ирдэг тэрхүү халуун мэдээ юм. Японы “Эйн Эйч Кей” сумогийн ямар хамгийн үзүүштэй сонирхол татсан барилдааныг таслан зогсоогоод “аймшигт цунами, галт уулын дэлбэрэлтийн” талаар мэдээлж байсан тохиолдол цөөнгүй. Японы байнгын “Breaking news” бол байгаль дэлхийн аюулт үзэгдэл. Энэ мэт ер бусын эерэг болоод сөрөг дохиолол юуг агуулах вэ? гэвэл шуурхай мэдээ бол мэээллийн хэрэгсэл дэх түгшүүрийн дохиолол болоод, шүгэл үлээх тэр л агшин. Үр дүн нь нэгээс нөгөөд маш хурдтайгаар дамжин тархах мэдээллийн хурц хөдөлгөөн. Дан түгшүүр мэдээ ч бус ёстой нөгөө ёжлол оруулж хэлсэн “Хүн нохой зуулаа гэдэг нь мэдээ биш, нохойг хүн хазлаа” гэдэг нь мэдээ гэдэг шиг хачирхалтай, санаанд оршгүй мэдээ. Жишээлбэл, “Ангараг гараг дээр амьдрал байна, хэзээ үзэж ч хараагүй харь гаргийн хүн миний өмнө зогсож байна” гэвэл энэ нь жинхэнэ шуурхай мэдээ бөгөөд энд түгшүүр зовнил алга. Харин нээлт байна. манайн эгэн дэггүй сурвалжлагч 90-ээд оны эхээр “Монголоос алмас олдлоо” гээд зурагтай нь “Залуучуудын үнэнд” мэдээлчихсэн чинь лав л Оросын ОРТ мэдээллийн агентлаг тэр дор нь дэлхийд цацчихсан чинь гариг дэлхийгээр бөөн шуугиан дуулиан болж байсныг санаж байна. Энэ мэт үймүүлсэн , адал явдал хөөгч галзуу солиотой хүмүүсийн гох дэгээнд орвол “Шуурхай мэдээ” дампууралд орно. Хормын дотор мэргэжлийн магадлалын анализ хийх шаардлага тулгардаг  байна.

“Breaking news”  буюу “Шуурхай мэдээ” бүхэлдээ салбар бүрд дэх далд үйл явдлыг илрүүлэн эрэн мөрдөх шуурхай ажиллагаа юм. Дэлхийн манлайгч мэдээллийн агентлагууд АНУ тэргүүтэй эвслийн орнууд Иракийн эсрэг хийсэн дайнд байлдааны танктай цуг, бөмбөгийн дэлбэрэлт дундуур явж, нэг ч секунд алдалгүй дэлхийд цацсан. Одоо дэлхий дахины “Breaking news” Исламын улс, терроризм, оросын аюул, БНАСУ-ын цөмийн довтолгоон, залуу удирдагч Ким- Чен-Ун, Украйныг тойрсон асуудал болоод байна. 2013 онд ВВС-ийнхэн Хойт Солонгост маш нууцаар нэвтэрч,“Breaking news” мэдээлж, дэлхийг шуугиулсан. Энэ мэдээллийн тагнуулын ажиллагаа юм.

Дэлхийн шуурхай мэдээллийг чухам яагаад хэлэх болов? гэдгийг өөрийн орны мэдээлэлтэй харьцуулах зорилгыг агуулсан юм. Дэлхийн мэдээллийн агентлагууд секунд бүрийг хянаж байх ёстой “Breaking news” орчил болсон онцгой анхаарлын бүс гэж байдаг агаад манай орон түүнд хамаагүй байдаг ч гэнэтийн цочмог үйл явдал болдоггүй улс орон гэж үгүй. Айван тайван Монгол оронд хирдхийлгэм цочирдом үйл явдал хааяа болдог ч “Шуурхай мэдээлэлд” өртөхгүй өнгөрөх, үүнийг анаж байдаг тусгай мэргэжшсэн, бараг мэдээллийн ангууч гэхээр сэтгүүлч бэлтгэгдээгүй, ерөөс байхгүй гэхэд буруудахгүй. Харин ардчиллын гол лидер УИХ-ын гишүүн, сайд С.Зоригийн амь насанд халдсан улстөрийн аллагын талаар Монголын үндэсний радио хамгийн түрүүнд улс орон даяар, тэр ч байтугай дэлхий дахинд мэдээлж байсан нь “Breaking news” мөн. 2009 оны 9-р сарын 11 -нд Нью-Йоркийн Манхаттен дүүрэгт орших дэлхийн хамгийн өндөр барилгуудын эгнээнд орох Дэлхийн худалдааны төвийн хос цамхагийг мөргөн сүйрүүлсэн үйл явдлыг хамгийн түрүү маргааш өдөр нь “Өдрийн сонин” нэгдүгээр нүүрэндээ мэдээлсэн нь монголын хэвлэл мэдээллийн түүхэнд гавьяа болж үлдсэн юм. Харамсалтай нь, өдөр тутмын сонины байнгын өрсөлдөгч “Өнөөдөр” сонинд энэ тухай нэг тэмдэг ч байгаагүй нь үнэндээ харамсалтай явдал болсон. Энэ тухайд бусад сонинуудын хувьд ярих ч зүйл байхгүй.

Манайдаа “Ийгль” TВ америк болоод өрнөдийн өвөрмөц “школьтойгоо” харуулж ялангуяа “Шуурхай мэдээгээрээ”манайдаа загвар жишиг болж байна. Ялангуяа 2015 оны арваннэгдүгээр сарын 16-нд Францын Парис хотод түүхэндээ гарч байгаагүй аймшигт цуст халдлагын улмаас 129 хүн амиа алдаж, 350 хүн шархадсан шуурхай мэдээг дэлхий даяар цацаж, бүх улс орны мэдээллийн машиныг улайстал нэвтрүүлж байхад хамгийн түрүү “Ийгль” TВ өдөржин нэвтрүүлж, мэргэжлийн хүмүүсийг урьж тайлбар өгүүлж, Францад байгаа монголчуудтай холбогдож байхад монголын бусад бүх телевизүүд чихэн дүлий, нүдэн балай мэт байцгааж, нөгөө л зусар ярилцлага, сурвалжлага явуулж, соёл урлагийн бүжиг наадам, дуу хөгжим, концерт уянгалж байсан нь доромжлол мэт дэндүү харамсалтай санагдаж байлаа. Энд би бусад хувийн телевизүүдийг буруутгаад яахав, угаасаа олон нийтийн болоод намайг болоод биднийг төлөөлдөг, ард түмнээс татаас авдаг, улсын төсвөөс ихээхэн мөнгө төсөв хүртддэг, маш том мэргэжпийн нүсэр бүрэлдэхүүнтэй ОНҮТВ нэг үг дуугараагүй нь олон үзэгчийн урмыг хугалж бухимдуулсан. Ерөөс ОНҮТВ чухал нэврүүлгээ цөмлөөд “Breaking news” орж ирээд хүмүүсийн гайхлыг төрүүлж байсныг ерөөсөө үзээгүй бөгөөд үе үеийн Засгийн газрын нөгөө Адамсын“үл үзэгдэх гар” болсон үлбэгэр номой, галгүй мохоо, нарийн мэдрэмжгүй, хүүрнэлийн аяст уйтгарт, цочмог шинэ сэргэггүи, нуршин зунгаагаралдсан “жижүүрийн рапортын мэдээ” шиг юм дамжуулах аядах юм. Энэ хатуу үгийг сонсох хэцүү ч, хэлэхгүй бол МҮОНТ-ийн мэдээ асаж өөдлөхгүй ээ. Мэдээг уншсан хөтлөгч уншигч, хүргэчид биш, телевизийн мэдээний гал зууханд цучил өгч байгаа сурвалжлагчдын ур чадвар хэр зэргийг харуулж байна.

Чамгүй хэл амтай биеэ дааж тасарсан “Монгол мэдээ” ТҮ болсон ч нөгөө л олон жилийн архаг хуучин төрх ерөөс өөрчлөгдсөн юм алга. Сэтгүүлчдийн “Гвозди” гэж ярьдаг жаахан хурц ирмэгтэй, хадааслаг байцгаахгүй бол “Сошиал медиа”гийн өмнө сөхрөх нь ээ гэдгийг сайн санаа агуулж хэлж байна. Шүүмж, шүүмжлэл шорвог ч, үр нөлөөний үзүүрт тостой байдаг. Манайхан үзэж сурсан “20.00 цагийн мэдээгээ харнаа” гэдэг байсан олон нийтийн уламжлалт итгэл хүлээлэлтийг ядаж хүндэтгэж одоо мэдээ мэдээлэл нь цовоо сэргэлэн, мэдрэмжтэй, хүртээмжтэй, гаргууд шуурхай болмоор байна. Ер нь би үүнийг яагаад хөндөж онцлов гэхлээр “цагаан хувьсгал” “ногоон хувьсгал” ” сэтгэлгээнийы хувьсгал” гэх зэргийн нэртэй олон хувьсгал өрнөж байгаа нөхцөлд бүх телевизүүддээ “Мэдээний хувьсгалыг” эхлүүлэхсэн гэж аль эртнээс шаналан боддог байснаа хэлэх завшаан өнөө л олдож байна.

Мэдээллийн мангас ВВС, CNN, РОЙТЕРС зэрэгт нэг зарчим бий. Үйл явдал нэг байж болох ч , үйл явдал давхцаж болох ч түрүүлж мэдээлж амжаагүй ч гэсэн өөрийн өнгөөр, өөрийн өнцгөөр, өөрийн хараагаар дамжуулах ёстой гэсэн хуультай. “Эсвэл хугацаа хож, үгүй бол ур чадвараа харуулж хож” гэсэн хуультай. Манай аль мэдээллийн хэрэгслийн өдөр тутмын сонин болоод ТҮ-ийн мэдээ “Хурлын мэдээ” “Танхимын мэдээ” “Хэвлэлийн мэдээ” “Засгийн мэдээ”, “Сөргөлдөгчдийн маргаант мэдээ” болсноороо яг нэг загварчлал, хэв маягт орж ихэрлэх болсноор олон жилийг үзлээ. Нэг үйл явдалд ТВ-ийн бүх камер цугладаг, энэ нь байж болох ч өөрийн гэсэн ур чадвартай аргаар мэдээлэх нь ховор зэвэр юм. “Хэвлэлийн бага хурал” бол халуун мэдээ биш, зөвхөн ихэнхдээ өөрсдийн ашиг сонирхлын үүднээс, өөрсдийн булхайг далдлах, хэвлэлийг татах, гарсан түймрийг унтраах гэсэн залруулга төдий зүйл юм. Үүнд хэвлэл мэдээлэл ашиглагдаж л байгаа хэрэг. Онц сонирхолтой хэвлэлийн бага хурал бий. Үүнийг дутуу гаргадаг. Сэргээсэн сонирхол татсан зүйл байхгүй. Энэ тухайд нэг л телевизийн мэдээ үзэхэд хангалттай.

Сурвалжлагч сэтгүүлч хүн “Түймэр гарахаас өмнө 30 минутын өмнө очих ёстой” гэсэн хэллэг бий. Энэ нь инээдэмтэй хачирхалтай мэт санагдавч, мэдээний мэдрэмжийн нүх сүвээ нээ, үнэрч бай л гэсэн хэрэг. Өөрийгөө шатаахыг бөлтийтөл харсаар шатаалгадаг манай сэтгүүлчдийг хэр үнэрч гэхэвээ. Мэргэжлийн сэтгүүлчид, мэдээг мөрдөгчид тагнуул туршуулуудын өмнө явах цаг иржээ. Ерөөс Америкийн эрэн сурвалжлагчид, мөрдөх үйл ажиллагааны ангуучид Мөрдөх товчооныхоны өмнө явдгаараа гайхуулцгаадаг. Дан хар барааныг биш, гэрэл гэгээний төлөө ч явах хэрэгтэй.“Ямар ч хар мэдээг цагаанаар бич” гэсэн сургамж ч бий.

“Breaking news”-ийн   дурангийн   хараа   чиглэгдсэн,   мэдээний   тагнуулчид хөлхөлдсөн хойт Солонгос цөмийн зэвсгийн довтолгооноо эхэллээ” гэсэн үйл явдал болж, түүний дэлхийд цасан шуурхай мэдээний үеэр ч нөгөө л улигт ипотекийн зээл, оюутны төлбөр, зуд турхан, ээлжит биш чуулганаа яриад, дуугаа дуулж, бүжгээ бүжиж, хөгжмөө хөгжимдөж юу ч болоогүй мэт   сууж байж мэдэх нь ээ.

Сэтгүүлзүйн онолд мэдээ гэдэг нь “уруугаа харсан пирамид” шиг байх ёстой гэдэг бол Монголын сэтгүүлзүйд эсрэгээрээ “дээшээ харсан пирамидын” хэлбэр загвар л голлож байна.

“Надад тулах цэг аль. Би дэлхийг өргөчихье” гэж Архемид хэлсэн шиг. Надад тэр пирамидыг атгуул. Бид уруугаа харуулчихья гэж зориглон хэлэх цаг иржээ гэдгийг манай сэтгүүлчдэд харанга болон дэлдэж байна. Пирамидын оройг өөрчлөх тулах цэг сурвалжлагч таны гарт байна.

 

ДҮГНЭЛТ:

1990 оноос хойш Монголд чөлөөт сэтгүүлзүй үүсч, хөгжин мэдээлэл олох эрх чөлөө бодит зүйл болсон ч дэлхийн хэмжээний сэтгүүлзүйн арга барил, олон улсын сэтгүүлчдийн ур чадвар, төрөл зүйлийн янз бүрийн туршиц тэр бүр сайн нэвтрээгүй, хуучин хэвээрээ байгаа, улмаар халуун цэгээс, халуун үйл явдлын дундаас мэдээлдэг “Вгеакшд пе^з” буюу “Шуурхай мэдээ” бараг хөгжөөгүй, сэтгүүлзүйн практикт нэвтрээгүй шахам нөхцөлд “Мэдээний хувьсгал” хийх цаг болжээ гэсэн шинэлиг санаа дэвшүүллээ. Манай хэвлэл мэдээллийн мэдээ мэдээлэл нэгэн загварчилд орж, нэг нь нөгөөгөө давтаж, мэдээг бага жижиг төрөл жанр гэж үл тоомсорлох хандлага байгааг шүүмжилж, өөрийн байр сууриа “сошиал медиа”-д алдах аюул нүүрлэхэд хүрлээ гэсэн санамж дохиог өгсөн санааг дэвшүүлж байна.

 

АШИГЛАСАН ЭХ СУРВАЛЖ

  1. Clobal News and Analysis.  Atlas network.org
  2. NPR:World latest ppr.org
  3. Eniromental News Biog.population media.org
  4. www.breakingnews.com
  5. ВВС Breaking news @ ВВС Breaking
  6. Монголын ТҮ, өдөр тутмын сонингуудын мэдээ “Өдрийн сонин”, “Өнөөдөр” “Зууны мэдээ” “Үндэсний шуудан” “Монголын мэдээ” “Ардын эрх

Хариулт үлдээх

Your email address will not be published.

нэг хариулт

  • Д.Даваа[103.9.90.227]2016.06.06

    Маш чухал зүйл байна. Телевизийнхэн уншаасай\