Энхмаагийн бяцхан түүх

enhmaa

1-goV-iH02bgK14P_nChKSgw
Би одоогоор сэтгүүлчээр сурдаг жирийн л нэг оюутан. Тийм ээ, би гаднаасаа жирийн л нэг оюутан. Гурван жил өдөр алгасалгүй үүрсэн үүргэвчтэй хар цүнх, харааны шил, биед эвтэйхэн хувцас, намхан ултай гутал. Энэ миний стилл. Ер нь ийм стилл гэж ч юу байхав.
1

Энэ бол миний харагдах байдал. Хурц биш, зөөлөн. Магадгүй энэ юугаа л чадахав гэж бодогдохоор, яахав энэ жаахан новшийн бодол л доо.

Энхмаагийн өнгөрсөн амьдрал:

Манайх энгийн л нэг айл. Би дээрээ 2 ах бас нэг дүүтэй, аав, ээжийнхээ хамт амьдардаг. Нарийн зүйлийг энд бичмээргүй байгаа ч товчоор хэлбэл миний амьдрал тэр дундаа гэр бүлийн маань нөхцөл байдалд #хэцүү зүйлс байсан. Одоо ч үргэлжилж байгаа, яаж ч өөрчилж болдоггүй хэцүү зүйлс…Яг л бусдын адил…

Дөнгөж 20-той байж “амьдрал” ярьж байгаа намайг уучлаарай.

Үнэндээ надад хувийн өндөр үнэтэй сургуульд сурж, өөрийгөө хөгжүүлэх сургалтуудад хамрагдаж, зун болгон зугаалга, зусланд явах боломж байгаагүй. Тиймээс би өөрөө сайн сэтгүүлч болохын тулд ямар нэгэн юм хийх хэрэгтэй байсан юм! Аль болох өөрөө л хичээхээс өөр арга байгаагүй…

Өсвөр насанд минь миний өдөр тутмын маршрут ийм байлаа.

ГЭР => СУРГУУЛЬ =>РАДИО => ГЭР

ГЭР => СУРГУУЛЬ =>РАДИО => ГЭР

Харин бүтэнсайн өдөр

ГЭР => ЦУГЛААН =>ГЭР

Гэхдээ 10 жилдээ сургуулийнхаа элдэв зөвлөлд явдаг, нийгмийн чигтэйхэн идэвхтэй хүүхэд байсан гэдгээ хэлчихье. /хэхэ/

“ЗҮРХНИЙ ЗАНГИЛАА”

Тэгээд би радиод долоо хоног бүр нэвтрүүлэг хөтөлдөг байлаа. Өөрөө санаачлаад тэр. Яахав одоо бодохоор жаахан ичмээр байдаг ч эргээд харахад их зоригтой байжээ. Нэр нь их инээдтэй шүү. “Зүрхний зангилаа”…Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан нэвтрүүлэг байсан учраас хайр дурлал, нөхөрлөлийн тухай их ярина. Бүр хүүхдүүдээс захиа авдаг за юу, нэг захиаг нь одоо ч хадгалдаг.

Үнэхээр дурсамжтай үе. Харамсалтай нь нэг ч дугаарын хальс байхгүй, тэр үедээ яригдаад л, тухайн цаг хугацаандаа үлдэж дээ…

“Сайн байцгаана уу? сонсогчид оо! Налайх хотод маань 18.10 минут болсон байна, ингээд зүрхний зангилаа нэвтрүүлгээ эхлүүлэн дуучин Ганаагийн “Дурлалыг юутай зүйрлэх юм бэ?” дууг зориулъя” гээд л…

2

Миний үеийн хүүхдүүд гадаа бөөндөө суугаад юм ярилцаж магадгүй бүр хоорондоо болзож байхад…би гэдэг хүн нэвтрүүлгээ хөтлөөд суудаг байсан. Мэдээж би түүнийхээ төлөө нэг ч төгрөг авч байгаагүй. Зүгээр л би нээх сайхан мэдрэмжийг авдаг байсан юм. Ойлгож байна уу?…дуу хөгжим, сайхан яриа..нам гүм байдал…хэн ч намайг мэдэхгүй…тайван…

Хичээлээ тараад л радио дээр очоод дуртай дуугаа тавьчихаад суудаг байлаа. Өөрөө ч би дуу хөгжимд их хайртай, мэдэрч сонсдог хүн учраас надад их зохидог байсан. /хаха/

Баяртай, радио минь…/16 нас/

Ингээд би оюутан боллоо…Тэгээд багын мөрөөдлөө биелүүлэхээр сэтгүүлчийн мэргэжлийг сонгов. Хамгийн инээдтэй нь 3 жил сурсаны эцэст “Аан сэтгүүлчийг чинь зөвхөн сургуульд сураад л болчихдог эд биш юм байна” гэдгийг ойлгосон доо.

3

Сэтгүүлч коллеж / 2013 он

4

4

Тэгээд нөгөө хичээлээ тараад очдог байсан радио маань байхгүй болчихсон. За байз хайчих уу? энээ тэрээ…Ер нь нэгдүгээр курс хүсэл мөрөөдөл, хөөрсөн сэтгэлээр дүүрэн байсан даа. Тийм ч газар ажиллаж үзэх юмсан гээл, ийш тийшээ ярьсан, ярьсан. Сонин, телевиз гээл. Үнэндээ нэгдүгээр курсийн нэг муу оюутныг хэн ч тоож авах билээ. Тэгэхдээ хөөрхий Монголын үндэсний телевизийн хаалгыг татаж байсан удаатай. Нэг хүүхдийн нэвтрүүлгийн арын албанд ажиллаж, хөтлөгч хүүхдүүдийн хувцсыг эвхэж, жижиг сажиг зүйлс хийдэг байлаа…

Азаар надад хөтлөх боломж олдсоон… Харин…би яг өмнөх орой нь л мэдсэн л дээ.

Тэгсэн чинь надад гоё өмсчихмөөр даашинз байгаагүй юм даа…”өөө”, Хэхэ…тэгээл уйлж суусан минь нүдэнд харагдчихлаа. Яахав хүнээс ч болов нэг юм олоод хөтлөж болох байсан л даа.

Баяртай үндэсний телевиз минь…/17 нас/

Түүнээс хойш олон газар луу утас цохиж, уулзаж учирч “Үгүй” гэдэг хариултыг их авсан. Сүүл дээ арай их хичээгээд байна уу даа, нэг бол өөрийгөө бусад хүүхдүүд шиг сул тавиад хий дэмий гэеүрч суудаг юм билүү ч гэж бодсон…

Тэгсэн олон сарын дараа “Сайн уу? Брайт Монголиа!” /2015.03.15/

/Мэдээллийн агентлаг https://www.facebook.com/brightmongolia/

5

6

Ч.Ганжавхлан ах, брайтын гишүүдийн хамт, тэрэлжийн хуучин гүүрэн дээр, 2015/09/04

Миний хувьд шинэ хаалга! Шинэ хүмүүс, шинэ ертөнц…Ямар ч дүрэм журам, худлаа хэлбэр байхгүй…гоё газар!

ТЭГЭЭД БИ ЛААЧИН БОЛЛОО

7

Өнөө надад олон удаа #үгүй гэж хэлсэн тэр хэвлэл мэдээллийн газрууд, үндэсний телевиз ч хамаагүй болов. Яршиг л байна…

Заавал үнэтэй техник, телевизийн том сувгийг ашиглаж “мэдээг” бусдад түгээдэггүй юм байна. Гэрэлтэй мэдээллийг бусдад түгээх чин хүсэл байхад л болно…

Ингээд би Брайтын сурвалжлагч, бичээч, хөтлөгч, фейсбүүк фейжийн админ боллоо…

Ердөө Брайтын бүх гишүүдийн хувьд мэргэжлийн хүн бараг байхгүй. Тэд сэтгүүлчид биш ч эерэг зүйлийг бусдад түгээхийг хүссэн энгийн л нэг залуучууд. Би тэдний өчүүхэн нэг хэсэг нь…

8

Гэгээлэг сурвалжлагч Энхмаа /18 нас/

9

Дараа нь өөрийн гэсэн нэвтрүүлэг гаргахаар боллоо. Санаа нь…

“Од өдөр ч гэсэн гэрэлтдэг. Зүгээр л нарны хурц туяанаас болоод бидэнд харагддаггүй юм. Түүнтэй адил энэ амьдралд чинь олон сайхан зүйлс байна найз минь. Гол нь та бид анзаарч хардаггүйд л байгаа юм”

Гэж аймар бодоод л,

“ӨДӨР ГЭРЭЛТЭХ ОД” боллоо /19 нас/

10

11

 

12

Дунд гол, Болдоо, Зураглаач Дэмүүл, Норвоо хоёрын хамт

 

 

 

Ингээл “Дунд гол” пянзны дэлгүүрийг ажиллуулдаг Болдоо, Гамма агентлагийн зураг Давааням гээл сонирхолтой ертөнцтэй, энгийн хүмүүстэй нэвтрүүлэг хийсэн дээ.

Аан тийн энэ нэвтрүүлэг чинь ингэж эхэлсэн юм аа. Нээх хүйтэн өдөр Жавхаа ахтай байшингийн дээвэр дээр гараад “Шторк” хийгээд…хэхэ инээдтэй, дурсамжтай…Даанч энэ шторк цацагдаагүй юм аа хаха…

13

14

Нэг иймэрхүү, тэгээд дараа нь хуримын сэтгүүлийн бас нэг ажилтан болсон.

Сайн уу? WEDDING !

Би ийм фейсбүүк хуудас хөтлөөд 5 сар болж байна. (муугүй шүү)

16

Одоо би бодож байна… /20 нас/

17

Гэвч би энэ бүгдэд арай л баяртай гэж хэлчихээгүй байна.

Муу, сайн ч гэсэн хийсээр л байна. Учир нь зүгээр суухыг хүсэхгүй байна. Магадгүй нэг өдөр дээрх зүйлсийг орхиод өөр шинэ зүйлийг эхлүүлэх л байх…тэр хүртэл би мөрөөдлийнхөө төлөө алдаатай, оноотой энэ л замаараа тууштай алхана. Энэ хүртэлх замнал минь иймэрхүү хэхэ, Түр баяртай!

Харин би дахиад нэгэн шинэ зүйл рүү тэмүүлж байна…Тэр нь олон улсын түвшинд ажиллах чадвартай сэтгүүлч болох! Одоо байгаа мөнгөө цуглуулаад ч болов, англи хэлээр оройн ангид сурахаар шийдсэн! Гадныхныг Монголчууддаа таниулж, Монголыг гадаад таниулдаг сэтгүүлч болно! Би энэ аялалдаа аль хэдийн гарсан, аан тэгээд хүн чин сэтгэлээсээ нэг зүйлийг хүсэхэд, дэлхий ертөнц хүртэл өөрөө үүд хаалгаа нээж өгдөг гэдэг биз дээ?

Бас энэ дуу миний хайртай дуу байгаа юм, хааяа миний сэтгэлийг хэнээс ч илүү хуваалцаж чаддаг. Танд зориулъя…

https://www.youtube.com/watch?v=7bDLIV96LD4

18

УБ хот, Хурим сэтгүүлийн оффис дээр, 21.12 минут /2016–05–20/

Хариулт үлдээх

Your email address will not be published.

16 сэтгэгдэл

  • ТБ[49.0.186.168]2016.05.22

    Амжилт, тэмүүлэл чамайг хайж буй зүйлийг олж өгөхөд тусална аа. Эрчээ алдалгүй хүчтэй байгаарай.

  • erca[202.9.41.215]2016.07.09

    bvgdiig n duustal unshlaa…. nvd vzeegvi chix sonsoogvi xvnii sanaand oromgvi zvils chamd beltgegdsen bgaa shvv dvv min

  • Buyan-Ulzii[202.9.42.4]2016.07.09

    За миний бахархаж бишэрч хvндэлж явдаг, авьяаслаг, vлгэр дуурайлал болж чаддаг хvмvvсийн бодит жишээ болсон мундаг эгчдээ мөрөөдөл, зорилгоо заавал биелvvлэхийг чин сэтгэлээсээ хvсье!!!

  • Anonymous[202.9.41.27]2016.07.09

    mash ih baharhaj bna.amjilt husie. bagsh n

  • Oyungerel Oyuka[59.27.202.250]2016.07.09

    Wow mash goy bolson bn egchn duustal ni unshlaa. Husel muruudliinhuu tuluu yuushtaigaar yvdag busdad ulger duurailal boldog, bolomjgui zuilees ch bolomjiig olj hardag, muruudliinhuu tuluu buhnee zoriuldagiig chn harahdaa mash iheer suraltsmaar bdag shu tsaashdiin televiziin uran buteeld ni undruus undur amjilt husie. Hairtai shu God bless you 🙂 mundag setguulch bolooroi chamd mash ih nuuts bololtsoo bga shu

  • Nomin[202.131.248.194]2016.07.09

    Sainuu. Uneheer goy bichjee. Unshaad l unshaad l.. baimaar bailaa. Ene chineegeeree uuduu temuuleerei. Amjilt husey. Bicheed baigaarai 🙂

  • Sv[103.26.194.240]2016.07.09

    Shantrahguiheer ulam iluu hicheegeerei amjilt husey zorilgot moroodolt temuuleltei bna gedeh hamgiin saihan ?

  • naraa[112.72.11.107]2016.07.09

    uneheer hicheel zutgel gargaj odoogiin zaluchudaas ih uuruur amidarch baigaa mundag ohin baina surah ch zuil ihtei ym tsaashdiinh n ajil amidrald maaash ih amjilt husie

  • awesomeness[122.201.21.146]2016.07.10

    wish u all the best girl!!

  • аз жаргал[115.41.36.108]2016.07.10

    ЧИ надтай л адилхан залуу байна миний чиний хүсэл мөрөөдөл, зорьсон зорилго болгон минь нэг өдөр биелэх болно энэ хүртэл бид өөрийгөө 99,9 хувь дайчлах хэрэгтэй шүү. Яг л усанд толгойгоо удаан байлгаж байгаад гаргахад амьсгаа авхаас өөр зүйл мэддэггүй шиг тэмцэх зүтгэх хэрэгтэй шүү (Илтгэгчийн үг). бид бол цаг хугацаанд баригддаг нь биш харин цаг хугацааг удирддаг эрин зууны хүн шүү үүнийг бүү мартаарай.
    Амжилт хүсэе

  • oyuhai[103.10.21.55]2016.07.10

    zow vzel bodoltoi eyreg egch shvv ta ^^

  • woooow[103.23.51.1]2016.07.17

    Uneheer mundag gaihaltai ohin shuu tsaashdiin buh ajil n hamgiin sain saihniig husey. Chi chadnaa^^

  • Хайрлагдсан эмэгтэйн зурвас[103.26.193.238]2016.08.31

    Хөөрхөнөө амжилт. 10 жилийн дараах Энхмааг би харж байна. Тэрээр “Oлон улсын түвшинд чадварлаг сэтгүүлч” болчихсон байна.

  • jgg[202.131.228.99]2017.02.23

    Mundag ohin bn aa, bugdiig ni unshlaa,

  • Modest[202.179.26.62]2017.03.11

    wow…

  • Батгүр[27.123.214.104]2017.09.19

    Архангай Хоргын тогоон дээр надаас яриа авсан охин мөн үү, оранж өнгийн богино цамцтай хоеул ижилсээд бие биенээсээ ярилцлага авч байсан даа.