ЧИМЭЭГҮЙ ХАШГИРААН

“Ийгл Ньюс” телевизээр 2017 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр “Эрэн сурвалжлагч” нэвтрүүлгийн ээлжит дугаар “Чимээгүй хашгираан” нэвтрүүлэг гарч Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн сурагчдын эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар сурагчид, төгсөгчдийн яриа баримтыг дэлгэхийн зэрэгцээ албаны эх сурвалжууд энэ нөхцөл байдалд хэр зэрэг хариуцлагатай хандаж байна вэ гэдгийг сурвалжилсан юм.

Харин “Ийгл Ньюс” телевизийн сэтгүүлч У.Болортуяа нэвтрүүлгээ цацахын өмнө энэ асуудлыг сурвалжилж байгаагаа өөрийн онлайн хуудаст бичсэний мөрөөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст дуудагдаад байгаа юм.

Энэ хооронд тус сургуулийн захирлыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргаснаа холбогдох албаныхан мэдэгдсэн. Цаашид хэрэг явдал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.