“Маамуу” хүүхэлдэйн киног дохионы хэлтэйгээр үзүүлнэ

207615-19052017-1495169275-1483912141-MAAMUU_Animation1_-_Martsan_Moroodol_09289

Монголын залуу уран бүтээлчид “Монгол контент” ХХК-ийн “Маамуу” үндэсний төслийн хүрээнд Монголын анхны олон ангит хүүхэлдэйн киног бүтээж буй.

Өнөөдрийн байдлаар “Маамуу” хүүхэлдэйн киноны дөрвөн ангийг дуусгасан бөгөөд Олон улсын хүүхдийн баярыг угтаж, сонсголгүй болоод зорилтот бүлгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.

Энэхүү ажиллагаанд 140 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдах бөгөөд хүүхэлдэйн киног дохионы хэлтэйгээр хүргэх юм.

Хүүхэлдэйн киног энэ сарын 25-нд iCinema кино театрт толилуулах юм байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.