ТАМХИ=ҮХЭЛ

18622670_1883700641900564_1060992270038095200_n

Тамхи татдаг хүн бүр энэхүү нийтлэлийг уншаад, нэгийг тунгааж хоёрыг бодох буй за. Монголын өсвөр насны охид, хөвгүүд зөвхөн сонирхох үүднээс, түүнчлэн нэг нэгнээ уруу татан эрүүл сайхан бие махбодыг нь насан турш хордуулах хорт утаат тамхинд оруулах тохиолдол газар авсаар байна. Тамхинд нэг орчихвол гарахад хэцүү бөгөөд энэхүү хороос хол байгаарай хэмээн залуу үеийнхэндээ захих үүднээс тамхины хорын тухай дараах нийтлэлийг хүргэж байна.

 

your-heart-will-love-you-again

 

Тамхины утааны 90% нь уушгинд орж, зарим хэсэг нь амны хөндийгөөр залгигддаг. Никотин шингэхэд нөлөөлөх гол хүчин зүйл нь утааны орчин (pH). Үүнд

  • салст бүрхэвчийн тамхины утаатай хүрэлцэх хугацаа
  • мембраны орчин
  • биеийн шингэний орчин
  • ингаляцийн (соролт) гүн ба түвшин
  • соролтын давтамж зэрэг байна.

18740694_1887245184879443_5649705802344759803_n

Тамхи, тамхины утаанд олон хортой нэгдлүүд байдаг. Тэдгээрээс хүний бие махбодод хамгийн их хор нөлөөтэй бодисуудын нэг болох никотиныг 1809 онд тамхины навчнаас гарган авчээ.
Тамхины  утааны бүрэлдэхүүн хэсгүүд болох дэгдэмхий болон хагас дэгдэмхий бодисууд тамхины навчнаас үүсч, өндөр температурын дор задардаг. Мөн дэгдэмхий бус бодисууд нь задралгүйгээр утааны бүрэлдэхүүнд бас ордог байна.
Тамхийг сорох үед түүний гол хэсэг биед нэвтэрнэ. Утааны аэрозоль нь өндөр концентрацитай, агаарт тархдаг, бохины найрлага дахь шингэн хэсэг юм.

Жижиг хэсэг бүр

  • азот
  • хүчилтөрөгч
  • оксид
  • нүүрстөрөгчийн давхар исэл
  • хий маягийн орчинд сарнидаг олон тооны органик ба органик бус нэгдлүүд
  • олон тооны дэгдэмхий болон хагас дэгдэмхий бодисуудаас бүрдэнэ.

Аэрозоль утааны бүтэц үргэлж өөрчлөгддөг. Тамхи татах үед биед орж байгаа утаа шүүлтүүргүй тамхинд 32%, шүүлтүүртэй тамхинд 23%-ийг эзэлдэг.

Тамхи татсаны дараах 15 минутад мэдрэлийн тогтолцоог цочроосноос болж зүрхний цохилт түргэсэж, үүний нөлөөгөөр зүрхний булчинд хүчилтөрөгчийн хэрэгцээ ихэсдэг. Судасны даралтаас үүсэх зүрхний өвчин тамхи татдаг хүмүүст татдаггүй хүмүүсээс 20% илүү илэрдэг. Энэ өвчин ганцхан ширхэг тамхинаас ч үүсэх эрсдэлтэй. Үүний уршгаар зүрх хангалттай хүчилтөрөгч авч чаддаггүй байна.

Никотин нь:

  • зүрхний жигд хэмнэлийг алдагдуулах
  • зүрхний дутагдал үүсгэх
  • гэнэтийн үхлийн шалтгаан болох
  • судаснуудыг нарийсгах
  • судасны даралт, цохилтын хурд хүчилтөрөгчийн дутагдал үүгэх гэх мэт тоолж баршгүй хор нөлөөтэй.

Тамхины утааны 3-6%-ийг эзлэх карбонмоноксид буюу нүүрсхүчлийн исэл нь цусан дахь хүчилтөрөгч зөөгчтэй нэгдэж цусны хүчилтөрөгч зөөх хүчин чадлыг бууруулдаг.
Нүүрстөрөгч нь бага хэмжээгээр байсан ч ялгаагүй цусны эргэлтийг хурдасгах ба зүрхний цохилох хүчийг сулруулна. Хүчилтөрөгчийн хангамж багассанаас болж зүрх тэжээгч судас болон элэг гэмтдэг байна.
Тамхины эдгээр физиологийн сөрөг нөлөөний илрэл нь батга гарах, нүүр харлах зэргээс тодорхой харагдана.

 

18582380_1883700218567273_892982144449988182_n

 

Утааны ихэнхи хэсэг орчиндоо тархаж, тамхи татдаггүй хүмүүсийг “дам тамхичид” болгодог. Дам тамхичны амьсгалж буй утааны хэмжээ

  1. тухайн нөхцөлд хэдэн ширхэг тамхи асч байгаа
  2. тамхины утаанд тухайн хүн хэр зэрэг ойрхон байгаа
  3. тухайн өрөөний агаар нь хир зэрэг цэвэр эсэх зэргээс хамаардаг байна.

Уугиж байгаа тамхины утаа агаарт шингэдэг учир дам тамхичид идэвхитэй тамхичдаас арай л бага утаагаар амьсгалдаг. New Microsoft Office PowerPoint PresentationТамхины 50-70% нь соролт хооронд шатаж, хортой утаа, үнс болдог.
Тамхины шатах температурт

  1. түүний урт
  2. хэлбэр
  3. янжуурын дүүргэж ороосон байдал
  4. тамхины төрөл
  5. хольц
  6. нягт
  7. тамхийг зүссэн хэлбэр
  8. фильтр
  9. цаасны чанар гэх мэт олон хүчин зүйлүүд нөлөөлнө.

Уугиж буй тамхины температур 3000°С орчим, сорох үед 9000-11000°С хүрдэг. Тамхины утааны температур ойролцоогоор 40-600°С байдаг. Иймээс тамхины үзүүрээс шатаж буй хэсэг хүртэл 40-11000°С температурын их хэмжээний зөрөөтэй байна.

Тамхи нь шатаж буй химийн үйлдвэртэй адил 4000 гаруй янз бүрийн хорт нэгдэл ялгаруулдаг. Үүнээс 40 гаруй нь хорт хавдар үүсгэх эрсдэлтэй бодис /канцероген/,  дор хаяж 12 нь хорт хавдар үүсгэдэг.

Тамхины утааны хийн найрлага нь

  • нүүрстөрөгчийн дан исэл
  • нүүрстөрөгчийн давхар исэл
  • циант устөрөгч
  •  аммоний
  • изопрен
  • ацетальдегид
  • акролеин
  • нитробензол
  • ацетон
  • хүхэрт устрөгч
  • циант хүчил
  • никотин
  • ус
  • бохиноос бүрдэнэ.

 

18582452_1883700215233940_1694358821130705491_n-150x150

 

Тамхи татах үед 20 грамм тамхи, нэг грамм тамхины бохь үүсгэнэ. Хамгийн сайн фильтр ч утаанд агуулагдах бодисын хориос ихгүй хувийг л шүүдэг. Тиймээс тамхи татдаг хүн бүр тэр хэмжээний бохийг түүнд агуулагдах бодисын хамт амьсгалын эрхтэндээ оруулдаг ажээ. Бохь нь

  • хорт хавдар үүсгэдэг, олон цагирагт үнэрт нүүрсустөрөгч
  • нитрозоаминууд
  • үнэрт аминууд
  • изопренойд
  • пирен
  • бензперин
  • хризен
  • антрацен
  • флюорантен гэх мэт хорт бодисууд агуулна.

Мөн энгийн болон нийлмэл фенолууд, крезолууд, нафтолууд, нафталенуудаас бүрддэг. Үүнээс гадна кремни, кальци, титан, стронци, талли, полони зэрэг тоон үзүүлэлтийг гаргах боломжгүй элементүүд багтана.

Ийм л их хорыг хүн төрөлхтөн та бид шунан дурлан, өчүүхэн хүслээ дарахын тулд эрүүл бие организм эд эсээ үхүүлэн байж сорж байна. Сорсоор байна…

Тамхи нь эрүүл мэнд, гоо сайхан, залуу нас хийгээд мөнгө санхүүд маш балагтай. Хорт муу зуршилд эхнээсээ үл автан холуур тойроорой залуус аа!

Хариулт үлдээх

Your email address will not be published.