Барьцаагүй, хүүгүй зээлийн үйлчилгээг танилцуулж байна

19248070_448413458857196_3548027241895581325_n

Барьцаа шаардахгүй, барилга тойруулж гүйлгэхгүйгээр тавхан минутын дотор зээл авах боломжийг монгол залуусын оюунаар бүтсэн “Анд системс” компани танд олгож байна. Одоогийн байдлаар аль нэг байгууллагад ажилладаг, тогтмол цалинтай, нийгмийн даатгал төлдөг иргэдэд LendMN үйлчилгээгээ хүргэж байгаа. Тэд цаашид үйлчилгээгээ улам боловсронгуй, хүртээмжтэй болгохыг зорин ажиллаж байгаа юм.

LendMN ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

  • Олон улсын зах зээлд Монголоос өрсөлдөх анхны финтек /технологийн компаниуд төлбөр тооцооны болон бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа хөгжил/ брэнд юм.
  • Зээлийг хормын дотор шийддэг
  • Барьцаагүй зээл олгодог
  • Энэ оны дөрөвдүгээр сараас Улаанбаатар хот даяар үйлчилгээгээ хүргэж эхэлсэн
  • 12 мянга гаруй хэрэглэгчид одоогийн байдлаар үйлчилгээ аваад байна

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

  • Цалингаа аль нэг банкиар дамжуулан авдаг байх
  • Нийгмийн даатгал төлдөг байх
  • Цалин авч буй банкиндаа интернет банкны үйлчилгээ авах эрх нээлгэсэн байхNew Microsoft Office PowerPoint Presentation55655


ЧӨЛӨӨТ СОНГОЛТ

  • Нэг удаад 50,000-аас нэг сая хүртэлх төгрөгийн зээлийг 30 хүртэл хоногийн хугацаатай авах боломжтой.
  • Шимтгэлээ төлөөд дахин сунгуулж болно.
ЗЭЭЛ АВАХ АРГА
  • IPhone маркын гар утастай бол Аррstore, Samsung маркын гар утастай бол Playstore-оос lendMN аппликэйшн татаж суулгана.
  • Мэдээллээ бүртгүүлнэ.
  • Зээлийн хүсэлт илгээнэ.
  • Илгээсэн зээлийн хүсэлтийг тавхан минутын дотор шийдэж, зээлийг дансанд тань шилжүүлнэ.New Microsoft Office PowerPoint Presentation12304
БАРЬЦААГҮЙ, ХҮҮГҮЙ

Зээлийн хэмжээндээ тохирсон сарын шимтгэл төлөөд барьцаагүй, хүүгүй зээл авна.

УЯН ХАТАН

Хариуцлагатай зээлдэгчийн давтан зээлийн хэмжээ өсч, шимтгэл буурна.

ДАВУУ ТАЛ

  • Барьцаа хөрөнгө шаардахгүй
  • Бичиг баримт бүрдүүлэхгүй /зөвхөн ганцхан удаа гэрээ байгуулаад та насан турш зээл байнга авах боломжтой/
  • Хувьсан буурах шимтгэлтэй /Зээлийн хэмжээ болон зээл авч буй хоногоос шалтгаалан шимтгэл өөрчлөгддөг. Мөн хэдэн удаа зээл авснаасаа шалтгаалаад 1-10 түвшинд тухайн зээлдэгч харъяалагдана. Нэгдүгээр түвшний зээлдэгч маш бага шимтгэл төлдөг. Энэ түвшинд очиход хялбар бөгөөд 2-3 сар л хангалттай/
  • Нэг товчны үйлчилгээ
  • Хэмнэлттэй хэрэглээ
  • Санхүүгийн боловсрол
  • Хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн
  • Таван найзаа уриад оноо цуглуулан хөнгөлөлт эдлэх эрх
  • Гэрээ байгуулахаар “Анд Системс” компани дээр заавал очих шаардлагагүй. Үйлчилгээний менежерүүд рүү утасдахад л хангалттай бөгөөд Улаанбаатар хот дотор байгаа газарт тань очиж гэрээ байгуулах боломжтой.

Нэмэлт мэдээллийг дараах хаягаас авна уу!

tgrgg15453213

 

Н.Амаржаргал

Хариулт үлдээх

Your email address will not be published.

2 сэтгэгдэл

  • erdenebulgan[202.70.46.228]2017.06.17

    Ok saihan vilchilgee bn

  • нямбаяр[43.242.242.145]2017.09.25

    ядаргаатай нийгмийн даатгал бас л байх юм гай гай