Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс асуух есөн асуулт

p1biag6ec8bp91ogh1oks115vica1

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил ид өрнөж буй энэ үед нэр дэвшигчдийн хэн хэнийг нь гүтгэж харлуулсан үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл хэмжээ хязгаараа алдлаа. Зах замбараагүй мэдээллийн нөлөөгөөр Төрийн тэргүүн болох гэж буй энэ гурван хүн гурвуулаа хамгийн муу, хариуцлагагүй, гэмт хэрэгтэн ч юм шиг харагдах боллоо.

Тиймээс олон нийтийн үнэнийг мэдэх эрхийг дээдлэн эрхэм гурван нэр дэвшигчээс яг өөрсдөөс нь хамгийн их хэл ам, эргэлзээ дагуулж буй гурав гурван асуултад тус бүр хариу хүсч байна.

Энэхүү гурав гурав буюу есөн асуултыг бэлтгэхдээ аль нэг улс төрийн хүчин, нэр дэвшигчийн талд давуу болон сөрөг байдал бий болголгүй олон нийтийн дунд хүчтэй тархаж буй эргэлзээтэй мэдээлэлд цэгцтэй хариулт авч, иргэдийг хариуцлагатай, зөв зонголт хийхэд нь туслах зорилго агуулав. Та бүхэн ард түмнийхээ нэрийн өмнөөс үнэн шударгаар хариулна уу.

Эдээр асуултад сонгуулийн сурталчилгаа албан ёсоор дуусах хуулийн хугацаанаас өмнө хариулж, nem.mongol@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатараас асуух гурван асуулт

  1. Таныг МАХН-д 10 тэрбум төгрөг өгч Ерөнхийлөгчид нэр дэвших эрх авсан гэх мэдээлэл их гарч байна. Энэ үнэн үү?
  2. Таныг Рио Тинто, Оюутолгой компаниас санхүүжилт авч нэр дэвшсэн гэх мэдээлэл бий. Та гадаадын байгууллага, иргэнээс ямар нэг хэмжээгээр, ямар нэг зорилгоор мөнгө авсан тохиолдол бий юу? /Гадаадын Ван Суй гэгч иргэнээс 50 сая вон авч буй бичлэг цацагдсан/
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн хуулиараа намаас татгалзах ёстой. Та хэрэв сонгогдвол МАХН-аас тэр дундаа тус намын дарга Н.Энхбаяраас хараат бусаар ажиллаж чадах уу?

АН-аас нэр дэвшигч Х.Баттулгаас асуух гурван асуулт

1. Таныг төмөр зам барих нэрээр олон тэрбум доллар хувьдаа завшсан гэх мэдээлэл их гарч байна. Та төмөр замын төслөөр улсаас яг хэдэн төгрөг авч ямар ямар ажилд зарцуулснаа хамгийн ойлгомжтойгоор тоон мэдээллээр өгнө үү?

-Би 2008-2012 онд ЗТБХБ-ын сайдаар ажилласан. Энэ үед төмөр замын зураг төсөлд таван сая доллар л өгсөн. Энэ мөнгийг “Монголын төмөр зам” компани зүтгүүрээ барьцаалж байж Хаан банкнаас авсан юм. Энэ бүх ажлыг хариуцаж гарын үсэг зурсан хүн нь тухайн үеийн ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, одоогийн УИХ-ын гишүүн /МАН-ын гишүүн/ Ж.Бат-Эрдэнэ. Энэ хүн одоо дуугарах юм бол бүх юм ойлгомжтой. Ямар ч эргэлзээ байхгүй болно.

Дараагийн 250 сая ам.долларын зарцуулалт А.Гансүх сайдын үед хамаарна. Энэ тухай сайд асан А.Гансүх “Засгийн газар 2008 оноос хойш анх удаа 2013 оны нэгдүгээр сард энэ 55 сая доллар шийдэж өгсөн. Үүнээс 20 орчим сая доллар л ажилд зарцуулсан. Үлдсэн нь мөнгө нь гараагүй, банкиндаа байгаа. МТЗ компани 1800 км төмөр зам барих бүх тооцоо судалгаа, байгаль орчны үнэлгээ, геологи, геодези, санхүү, хуулийн зөвлөх үйлчилгээ, ажлын зураг зэрэгт энэ мөнгөнөөс зарцуулсан. Үүнд дэлхийн хэмжээний нэр хүндтэй том компаниудыг шалгаруулж авсан. Дараа нь, төмөр замын ТЭЗҮ ярьж байж босгосон 1.5 долларын Чингис бондоос төмөр замд зориулж 400 саяыг нь гаргахаар болсон ч бас л бүгдийг нь өгөөгүй. 193 сая доллар төмөр замынхаа ажилд зарцуулсан. Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ажил 86 хувьтай байгаа. Үүнийг одоогийн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ч баталж байна.

Гэхдээ энэ мөнгө Зам тээврийн яаманд огт орж ирээгүй. Хөгжлийн банк зохих шаардлагын дагуу МТЗ компанидаа л шилжүүлсэн. МТЗ нь Ерөнхий гүйцэтгэгч “Самсунг” компанидаа шилжүүлсэн. “Самсунг” нь туслан гүйцэтгэгч нартаа төлбөрөө төлсөн. ЗТЯ-нд ямар ч мөнгө хамаагүй. Яам нэг ч төгрөг мэдэж захиран зарцуулаагүй. Хэн нэгэн сайд, албан тушаалтан дундаас нь мөнгө завших ямар ч үндэслэлгүй” гэж ойлгомжтой тайлбарласан.

Товчхондоо, тэрбум долларын ажилд 20 хувийн санхүүжилт өгсөн. Өгсөн мөнгийг зохих ажилд нь яг таг зарцуулсан.

2. Таныг “Оросын төмөр зам нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунинаас их хэмжээний хахууль авч Монголын эрх ашгийг хохироосон” гэх мэдээлэл гараад байна. Та гаднаас хахууль аваагүй гэдгээ яаж нотлох вэ?

-Улсынхаа эрх ашгийн эсрэг гадаад улсаас хахууль авсан гэх баримт байгаа бол АТГ, хуулийн байгууллагад бүх баримтыг өгч надад нэн даруй хариуцлага тооцуулах ёстой. Тэгэж чадахгүй байна гэдэг нь гүтгэлэг гэсэн үг. Энэ бол нотолгоо.

3.Таныг 1.1 тэрбум долларын оффшор данстай гэх мэдээллийг та баримтаар үгүйсгэж чадах уу?

-Ийм гүтгэлэг тараасан хүнийг нь хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн. Хуулийн байгууллагад шалгагдаад ирэхээрээ “Би Х.Баттулгыг оффшор данстай гэж хэлээгүй” гээд булзсан. Энэ бол баримт. Миний нэр дээр оффшорт нуусан мөнгө байвал, тийм юм олоод гаргаад ирвэл өөрсдөө аваарай.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдоос асуух гурван асуулт

  1. “60 тэрбумын” гэх бичлэг олон нийтэд ил болсон. Уг бичлэгт таны нэр, албан тушаалаар яригдаж буй дуу хоолой таны дуу хоолой мөн үү, биш үү?
  2. Та өнгөрсөн 20 орчим жил хотын даргаас УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хүртэл төрийн өндөр албанд ажиллахдаа нийслэл хотын хамгийн тулгамдсан агаарын бохирдол, хот төлөвлөлт гэх мэт асуудлуудыг шийдэхийн тулд ямар ямар ажлууд хийж, ямар үр дүнд хүрсэн бэ?
  3. Та нэг ч удаа бизнес хийгээгүй насаараа төрийн албанд ажиллахдаа ямар арга, эх үүсвэрээр 3 тэрбум 190 сая төгрөгийн хөрөнгөтэй болсон бэ?

 

WWW.NEM.MN сайт “News Expert Mongolia” редакц

2017.06.16

Хариулт үлдээх

Your email address will not be published.

2 сэтгэгдэл

  • Anonymous[103.229.123.53]2017.06.24

    Хотын дарга байхдаа Бат-Үүл юу хийсэн, Энхболд юу хийсэн гэдгийг л хар. Тэхээр Энхболд ерөнхийлөгч болвол юу хийх үү төсөөл….

  • Зочин[124.158.111.52]2017.06.24

    Яанаа Энколд энэ 3 асуултанд яаж хариулна аа. Өмнөөс нь яс хавталзаад бөгс улайгаад байх юм. Ийм увайгүй амьтан ерөнхийлөгчид нэр дэвшээд Монгол бүр доройтжээ. Новш гэж. Энголд 60 тэрбумтан, залилагч, луйварчин, төрөөс төрсөн тэрбумтан л лав биш шүү Монголчуудаа. Миний аав ээж насаараа төрд зүтгэсэн. Тэр тэрбум гээч тоог би лав төсөөлөхгүй юм байна. Бурхан минь