Энэ зуны хамгийн сонирхолтой фестиваль: “Торгоны зам-Хархорум”

19142983_147951329084741_1242639960901066482_o

Торгоны зам ба эртний нийслэл Хархорум хот, нүүдэлчдийн түүх, зан заншил, түүх өв соёлыг олон улсын аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх, Торгоны зам-Хархорум хот, түүх өв соёлын Олон Улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах, нүүдэлчдийн өв соёлыг соёл урлаг, уугуул нутгийн иргэдийн уламжлалт зан заншлаар дамжуулан сурталчлах зорилгоор 2017 оны 7 дугаар сарын 17-21-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Торгоны Зам-Хархорин” соёл, уламжлалын арга хэмжээ зохион байгуулах гэж байна.
“ЮНЕСКО”-ийн Торгоны замын хөтөлбөрийн албан ёсны газрын зурагт Монгол Улс Хархорин хотоор холбогдсон байдаг. Хархорин нь Монголын эзэнт гүрний үед Өрнө, Дорны худалдаа төвлөрч, татвар төлдөг, элч төлөөлөгчөө явуулдаг гол төв нь байсан болохоор гарцаагүй Торгоны замын хотуудын нэг байсан гэж судлаач, түүхчид үздэг.
Монгол улсын төдийгүй хүн төрөлхтний хосгүй үнэт өвд бүртгэгдсэн Эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Чингис хааны алтан ургийн хаад байгуулан өнөөдрийг хүртэл үнэт чанараа хадгалан ирсэн цөөн дурсгалын нэг болох Эрдэнэ-Зуу хийдийн үнэт өвийг урлаг, соёл, уламжлалт зан үйлийн өв соёлоор уламжлуулан сурталчилж жуулчдын тоог нэмэгдүүлэн цаашид хөрш зэргэлдээ орнууд, дэлхийн бусад орнуудын жуулчдын зорин ирж оролцдог соёл, аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болгох зорилтод хүрэх эхний алхмыг энэхүү үйл ажиллагаагаар эхлүүлж байгаа юм.
Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт “Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлж, нутгийн иргэд болон тусгай хамгаалалттай газар нутагт түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх”, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “нүүдлийн соёл иргэншил, ахуй амьдралыг харуулсан аялал жуулчлалын эвент арга хэмжээг бүс нутгийн хэмжээнд тогтсон хугацаанд тогтмол зохион байгуулах” гэж заасан.
Арга хэмжээ нь дотоодын болон гадны зочдод Монголын түүх, урлаг, соёл, ахуй амьдралыг таниулан сурталчилсан танин мэдэхүй, боловсролд чиглэсэн сонирхолтой, өвөрмөц хөтөлбөрүүдийг багтаасан бөгөөд тэдгээрээр дамжуулан нүүдэлчдийн өв соёлыг соёл урлаг, уугуул нутгийн иргэдийн уламжлалт зан заншлаар дамжуулан сурталчлах зорилготой.
Хөтөлбөрт:
  • “Их хаадын удам” соёл, урлагийн арга хэмжээ
  • “Торгоны зам- Хархорум” Олон Улсын Эрдэм шинжилгээний бага хурал
  • “Хосгүй үнэт бүтээлийн үзэсгэлэн”
  • “Хархорум зоог” Монгол үндэсний хоолны фестивал
  • “Нүүдэлчин монгол” арга хэмжээ
  • “Цамын дэг” шашин соёлын арга хэмжээ
  • “Адуучин” соёлын үйл ажиллагаа
  • Хархорумын худалдааны гудамж
  • Циркийн болон морьтон баатруудын тоглолт
“Торгоны Зам-Хархорин” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч Өвөрхангай айгийн ЗДТГазар, Хархорин сумын ЗДТГазар ажиллаж байгаа бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Нэмэлт мэдээллийг:
Үйл ажиллагааны албан ёсны фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/Silkroad.Kharkhorum/ болон 94007001, 9960 9785, 88114905 утсаар холбогдож авна уу.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.

нэг хариулт