Хамгийн урт нэр 41 үсэгтэй

hunssss

Үндэсний статистикийн хороо сүүлийн үед иргэдийн нэр, овог, бүртгэлтэй холбоотой сонирхолтой үзүүлэлтүүдийг гаргах болсон. Тухайлбал, манай улсын хамгийн урт нэртэй хүмүүсийн нэр, адил ургийн овогтой, түүхэн нэртэй хүмүүсийн тоо гэх мэт бий.

Тэгвэл манай улсын хамгийн урт нэртэй иргэний нэр наймаг үг, 41 үсгээс бүрдсэн НОМИНЧУЛУУНХААНЗАЯАМӨНХЭРДЭНЭЭНХТӨГӨЛДӨР гэх нэр ажээ.

Түүний дараа МӨНХМАЙНБАЯРПҮРЭВСАЙХАНТУНГАЛАГСҮХГОМБО гэх 31 үсэгтэй нэр орж байна.

Харин гуравт ЛИМБЭНЭГШИГМИЧИГБОЛДЖАЛБААДАНЗАНРАВЖАА гэх 38 үсэгтэй нэр оржээ.

Түүнчлэн эхний 10-т 25-33 үсгээс бүтсэн нэр бүхий иргэд “Хамгийн урт нэртэй иргэд”-ийн статистикт багтжээ.

hunssss2

Монгол Улсын хамгийн түгээмэл нэрээр БАТ-ЭРДЭНЭ гэсэн нэр 15 000 гаруй бүртгэгдэж шалгарчээ.

Түгээмэл нэрийн айргийн 5-д ХУЛАН, ОТГОНБАЯР, ТЭМҮҮЛЭН, БИЛГҮҮН нар тус бүр 11-12 мянгаар тоологддог юм байна.

Мөн эхний 6-10-т НОМИН-ЭРДЭНЭ, АЛТАНЦЭЦЭГ, МӨНХ-ЭРДЭНЭ, БОЛОРМАА, ТӨГӨЛДӨР гэсэн нэрүүд тус бүр 10 000 гаруй тоотой оржээ.

 

Уншигч та бүхэн эдгээр болон бусад сонирхолтой статистикийг  ЭНДЭЭС үзнэ үү.

Хариулт үлдээх

Your email address will not be published.