Хүний биеийн гайхамшигт онцлогууд

15681060-foot-1575105_1920-1502974012-650-592d0896e3-1503691195

Хүн бүр өвөрмөц байдаг. Заримдаа бидний боддогоос ч илүү. Хэдийгээр бид бүгд ижил гар хөл, үе мөчтэй, төстэй шинж чанартай боловч зарим үл анзаарагдам зүйлээрээ ялгаатай байдаг. Тэгвэл ийм “X-Man”-үүдийн талаар зарим баримтыг танилцуулъя.

Хүний бие махбодийн ер бусын шинжүүдийг эрдэмтэд байнга судалж, илрүүлж байдаг.

Агт араагүй хүн

15681010-uM3kEdafKy9Qqht-yh1amviYsgJzLeWlSDIX3Y2NV9A-1502369318-650-c6e030300b-1503691195

© zigzagman1031/Reddit

Хүмүүсийн 20 хувь нь агт араагүй байдаг аж. Гэхдээ энэ нь муу эсвэл сайн зүйл биш гэж үздэг. Ийм тохиолдол үндэстнүүдийн дунд янз бүр. Жишээлбэл, нутгийн уугуул мексикчүүд бараг 100 хувь нь агт араагүй байдаг бол Тасман үндэстэн бүгд агт араатай гэх мэт. Энэ ялгаа нь PAX9 гентэй (магадгүй бусад генүүд) холбоотой байдаг ажээ.

Та агт араатай болон араагүй байлаа гээд бусдаас ухаан муутай юм уу, илүү гэсэн үг биш.

Цэнхэр нүд

BlueEyeSurgery-657x360

Цэнхэр нүд нь HERC2 генийн мутациас болж үүсдэг. Хүмүүсийн зөвхөн найман хувь нь цэнхэр нүдтэй байдаг аж. Энэхүү шинж чанар нь хүний ухамсар, ур чадвар, сэтгэхүйн хувьд мөн л ямар нэгэн хамаарал байхгүй. Зөвхөн гадаад төрхөөр ялгарах онцлог юм.

Мортоны хуруу

15681060-foot-1575105_1920-1502974012-650-592d0896e3-1503691195

© Pixabay

Хүмүүсийн 10 хувь нь ийм хөлийн бүтэцтэй байдаг.  Дунд хуруу нь эрхий хуруунаасаа урт байх энэ онцлогийг шинжлэх ухаанд “Мортоны хөл” гэж тэмдэглэдэг.

Сонирхолтой нь Эрх чөлөөний хөшөө ийм хөлтэй.

Үсний эргүүлэг

 

15681110-6637210-4-5ImageCollage-article3-0-1502880587-1502880595-0-1503389260-0-1503391355-0-1503391543-0-1503393489-1503393493-650-1-1503393493-650-dfe19e5575-1503691195

© Depositphotos

Хүмүүсийн 91.6 хувь нь нар зөв, 8.4 хувь нь нар буруу үсний эргүүлэгтэй байдаг. “Үсний эргүүлгийн байрлалаас хүний жолоо барих ур чадвар хамаардаг” гэх яриа байдаг ч үүнийг шинжлэх ухаан нотлоогүй.

 Алганы зураас

15681160-6k9gflMrr4tN3uyQzx4V8GoA2w_SKF4ZBMwethP___A-1502368904-650-94525953ae-1503691195

© Conkuro-kun/Reddit

Гарын алгандаа ганц хөдлөн нугалаастай байх тохиолдол нь тун ховор аж. Энэ нь хүн амын ердөө 1.5 хувьд тохиох онцлог гэж үздэг бөгөөд эрчүүдэд голдуу илэрнэ. Удамшлын шинж чанартай байдаг.

Хурууны хээ

15681210-6620510-3-5ImageCollage-article3-0-1502880170-1502880174-0-1503389487-0-1503391404-1503391413-650-1-1503391413-650-29c54ec84d-1503691195

© NIST/wikimedia © NIST/wikimedia © NIST/wikimedia

Хүмүүсийн ердөө тавхан хувь нь нуман хэлбэрийн хурууны хээтэй байдаг аж. Харин зууван мушгиа, нахиу хэлбэрийн хээ хамгийн түгээмэл буюу 65 хувийг эзэлдэн бол гогцоорсон эргүүлэг хээ хүн амын 30 хувьд тохиолддог байна.

Гар эвхэх үйлдэл

15681360-6620710-2-5ImageCollage-article3-0-1502878678-1502878707-0-1503389536-0-1503391462-1503391467-650-1-1503391467-650-c43376c621-1503691195

© Depositphotos

Хүмүүс гараа янз бүрээр салаавчилдаг. Үүнд эрхий хурууны байршил чухал. Хүмүүсийн 50 хувь нь баруун гарынхаа эрхий хурууг дээд талд нь гаргаж барьдаг бол 49 хувь нь зүүн эрхийгээ дээр нь гаргадаг байна. Харин ердөө нэг хувь нь хоёр эрхийгээ зэрэгцүүлдэг.

Сонирхолтой нь энэ рефлекс нь хүний солгой эсэхээс үл хамаарна. Жишээ нь, солгой хүн ч баруун эрхийгээ дээр нь гаргадаг бол зөв гартай хүн ч зүүн эрхийгээ дээр нь гаргаж болно. Энэ нь хүмүүсийн ухамсар сэтгэлгээтэй мөн л хамааралгүй юм байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.