Хэрхэн сайхан өгзөгтэй болох вэ?

13439110-16915810-_2-0-1491914865-1492101216-3000-1-1492101216-650-6f9081b3ae-1492101246

Хэрэв та сайхан өгзөгтэй болохыг хүсч байвал идэж буй зүйлдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ нь дасгал хөдөлгөөнөөс ч дутахгүй чухал гэдгийг санаарай.

Ингээд таны мөрөөдлийг биелүүлэхэд туслах хэдэн зөвлөмжийг хүргэе.

Уурагт хүнс

10358810-pescados-y-mariscos-el-pescado_1205-574-1484736788-650-7344dfb499-1485344015

© freepik

Хэрэв та дасгал хийдэг бол дасгалынхаа дараа уургийн агууламж ихтэй, хольцтой хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна.
Сайн уургийн зарим эх сурвалж: Туна, өндөг, цацагт хяруул, тахиа, tilapia, буурцаг, бяслаг, бараан мах, буурцаг, төрөл бүрийн шараагүй загас.

Нүүрс ус

10358760-marco-de-la-frontera-de-maiz-harina-de-semilla-de-nucleo-y-granos-en-bolsas-aislamos_1205-550-1484736478-650-7344dfb499-1485344015

© freepik

Та өдөр бүр хэрэглэдэг цагаан болон хар талх, гоймон зэргээ бүхэлд нь улаан буудай эсвэл үр тарианы хүнсээр солиорой. Таны өгзгийг байнга булчинлаг, сайхан хэвээр хадгалахад эдгээр нүүрс ус ихээр агуулсан хүнс туслах болно.  Нүүрс ус нь бор будаа, овъёос, бүх төрлийн үр тариа, амтат төмсөнд ихээр агуулагддаг.

Цэвэр тос

10358360-primer-plano-de-nueces-con-pistachos_1205-76-1484736534-650-7344dfb499-1485344015

© freepik

Цэвэр тос нь эрүүл мэндийн олон талын ач холбогдолтой. Та ийм төрлийн тос хэрэглэж заншсанаар өөрийнхөө хүссэнээр жингээ зохицуулж болно.

Эрүүл, цэвэр тосны хамгийн сайн эх сурвалжууд: Загасны тос, чидуны тос, бүйлсийн болон самрын тос.

Цэцэгт байцаа

10358710-healthy-green-broccoli-vegetables-1321408-1485343991-650-c32c2c15f7-1485344015

© freepik

Брокколи буюу цэцэгт байцаа нь маш тохиромжтой хүнс. Мөн бууцай, цайр, ногоон ургамал зэрэг антиоксиданттай хүнсний ногоо тогтмол хэрэглэх хэрэгтэй. Та энэ төрлийн ногоог хүссэн хэмжээгээр идэж болно.

Мэдээж дасгал хийх хэрэгтэй

10358560-mujer-estirando-una-pierna_1163-113-1484735910-650-bdfce9193f-1485344015

© freepik

Сайхан өгзөгтэй болохын тулд тодорхой дасгалууд заавал хийх хэрэгтэй. Дасгал хийхгүйгээр үр дүнг харахгүй. Үүнд дараах дасгалууд багтана.

  • Lunges

Том бөмбөлөг дээр элгээрээ дарж нэг хөлөөрөө өвдөглөнө. Нэг хөлөө эгцээр нь хойш өргөнө. Урагш нэг том алхамын зайтай бөмбөлгөө өнхрүүл. Дараа нь өргөсөн хөлөө аажмаар буулгана. Нуруу, биеэ шулуун тэгш байлгахын тулд 90 градусаас дээш хэтрүүлж болохгүй. Дараа нь нөгөө хөлөө ээлжлэн давтан хийнэ.

  • Butt bridge

Нуруугаараа шалан дээр дээш харан хэвтэнэ. Хоёр гараа хажуу тийш дэлгэн шаланд наана. Хоёр өвдгөө зэрэг өргөж элгэндээ хүргээд буцааж буулгана.
Хөлөө буулгахдаа өсгийгөө газарт бүрэн хүргэнэ. Дасгал хийхдээ явцдаа амьсгалаа хэдэн секунд түгжиж хөлөө буулгахдаа амьсгалаа гаргана. Та сайхан бие галбиртай болохын тулд энэ дасгалыг аль болох олон тоогоор хийгээрэй.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.