Ерөнхийлөгч Ерөнхий сайдын бичгийг буцаажээ

20170715151445-D64E3D43-9F6B-464F-BC35-DA69355F4C57

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Санал буцаах тухай албан бичиг илгээсэн байна.

Уг бичигт  “Таны 2017 оны 08 сарын 22-ны өдрийн ЗГ-1/115 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичигтэй танилцлаа.

Тус албан бичигт Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал илэрхийлж, танилцуулга, Улсын Их Хурлаар хэлэлцэгдэх тогтоолын төслийг хавсаргасан байна.

Миний бие Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах болсон шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл авсны үндсэн дээр зөвшилцөх шаардлагатай гэж үзэж байна.

Таны ирүүлсэн албан бичигт Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хавсаргаагүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу зөвшилцөх нөхцөл бүрдэхгүй байна.

Иймд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай гаргасан хүсэлтийг хавсаргаж, зөвшилцөх тухай саналаа дахин ирүүлэхийг хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.

Ташрамд дурдахад, Шадар сайд Ерөнхий сайдад хандан ажлаа өгөх хүсэлт гаргахдаа “Ж.Эрдэнэбат таны зохион байгуулан хэрэгжүүлж буй улс төрийн бохир үйл ажиллагаатай би эвлэрч чадахгүй тул цаашид тантай хамтарч ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо. Төрийн албыг үнэлж зарсан 60 тэрбумын гэх хэргийг та хаацайлж байгаа нь Монгол төрийн эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд харшилж байна. Иймд ажлаас чөлөөлж өгнө үү” гэж бичсэн байсан.

21032437_1634509663290940_3607150758836674969_n

Гэтэл Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөхдөө Шадар сайдын өргөдөл өгсөн эдгээр шалтгаан нөхцөлийн талаар дурдаагүй гэсэн үг. Хуулийн дагуу үүнийг заавал тодорхой дурдаж, зөвшилцөх бичигтээ хавсаргах ёстой байдаг аж.

Хариулт үлдээх

Your email address will not be published.