НИТХ-ыг тарахыг шаардлаа

zuunergeyjags

Нийслэлийн төв хэсгийн авто зам буюу Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл замд зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэрийг иргэд эсэргүүцэж байна. Иргэдийнхээ эрх ашгийг зөрчсөн хууль бус шийдвэр гаргаж буй НИТХ-ыг хугацаанаасаа өмнө огцорч, хариуцлага хүлээхийг шаардсан иргэд өнөөдөр хотын захиргааны гадна тайван жагсаал хийж байна.

Тэд мөн НИТХ-ын дарга Ц.Сандуйг  төрийн албыг үнэлж зарсан гэх 60 тэрбумын хэрэгт холбогдсон тул энэ албыг хаших ёс зүйгүй хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг ч огцрохыг шаардлаа.

zuunergeyjags2 zuunergeyjags3

Хариулт үлдээх

Your email address will not be published.