Амьдралыг илүү сайхан болгох гайхалтай 10 зуршил

15707460-7650510-10-13ImageOther-article-10-0-1503401408-1503401411-0-1503695464-0-1503767753-1503767755-650-1-1503767755-650-0136a028bf-1503902519

Та амьдралаа илүү сайхан болгохыг хүсч байвал энэхүү 10 зуршлыг хэвшүүлээрэй.

1. Өдөр бүр унших

15707560-7650610-12-13ImageOther-article-10-0-1503402003-1503402005-0-1503695537-0-1503767764-1503767768-650-1-1503767768-650-0136a028bf-1503902519

Унших нь таны санах ой, логик сэтгэлгээ, төсөөллийг үргэлж сайжруулж бйадаг. Байнга ном уншсанаар альцгеймерын өвчний эмгэгийг бууруулах, бүр зогсоох ч боломжтой гэдгийг эрдэмтэд баталсан байна. Та байнга ном уншихын тулд гэрийнхээ өнцөг булан бүрт ном тавь. Угаалгын өрөө, гал тогоо, 00-ын өрөөнд хүртэл ном тавих хэрэгтэй. Түүнчлэн нийтийн тээврээр зорчихдоо, кафед хүн хүлээх зуураа ч ном уншихаа бүү мартаарай. Та тогтмол унших дадлыг хэвшүүлэхийн тулд өдөрт дор хаяж 15-20 минут ном уншиж, аажмаар хугацааг нэмэгдүүлэх хэрэгтэй.

2. Унтахдаа оймс өмс

15707510-7649510-11-13ImageOther-article-10-0-1503401555-1503401559-0-1503695491-0-1503767506-1503767511-650-1-1503767511-650-0136a028bf-1503902519

Зуны улиралд даавуун юм уу, хөвөн даавуун оймс өмсөж унт. Өвөл бол ноосон оймс сонгох хэрэгтэй. Унтахын өмнө хөлөө тослоод шөнийн турш оймс өмсөөрэй. Үр дүнд нь та сайхан амарч илүү аз жаргалыг мэдэрнэ. Өглөө хөл чинь зөөлөн бөгөөд гөлгөр болсон байна. Түүнээс гадна нэг сарын дараа гэхэд л та өсгий дээр ширүүн арьсыг мартах болно.

3. Самар ид

15707460-7650510-10-13ImageOther-article-10-0-1503401408-1503401411-0-1503695464-0-1503767753-1503767755-650-1-1503767755-650-0136a028bf-1503902519

Өдөр бүр самар 50 гр-аас багагүй хэмжээний самар ид. Самран дахь хүчлүүд болон омега-3-ийн ачаар зүрх судасны систем саадгүй ажиллаж, үсийг бэхжүүлдэг. Үүнээс гадна самар нь селен, антиоксидант, витамин Е, ургамлын стерол (хортой холестериний түвшинг бууруулах бодисууд), кали, кальци, төмөр, магни, цайр зэрэг бодис агуулдаг. Товчоор хэлбэл, энэ бол витамин, шим тэжээлийн агуулах юм.

4. Ширээн дээрээ байнга аяга ус тавьж бай

15707410-7650210-9-13ImageOther-article-10-0-1503401294-1503401297-0-1503695424-0-1503767708-1503767714-650-1-1503767714-650-0136a028bf-1503902519

Ихэнх хүмүүс шингэн алдалтаас болж олон янзын зовиур эдэлдэг. Үүнийг хүн бүр анзаардаггүй. Хэрэв та эрүүл амьдралын хэв маягийг сонгохоор шийдсэн бол шингэн зүйл илүү их уух ёстой. Цай, кофе, карбонатлаг ундаа энэ жагсаалтаас хасагдсан гэдгийг санаарай. Биедээ байнга цэвэр ус авч явах хэрэгтэй. Ажлын ширээн дээрээ нэг аяга ус байнга тавьж бай. Уугаад дүүргэ. Та усаа уухаа мартаад байвал утсан дээрээ сэрүүлэг тавиад ч хамаагүй байнга ууж сур.

5. Өдөр бүр хүйтэн шүршүүрт ор

15707360-7650110-8-13ImageOther-article-10-0-1503401086-1503401093-0-1503695373-0-1503767678-1503767681-650-1-1503767681-650-0136a028bf-1503902519

Өдөр бүр хүйтэн шүршүүрт орох цөөн хэдэн минут таны эрүүл мэндэд асар их ашиг тусаа өгнө. Хүйтэн устай шүршүүр нь мэдрэлийн систем болон цусны судсыг бэхжүүлдэг. Түүнээс гадна венийн судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх нэг төрлийн хэрэгсэл болдог аж.

6. Хоол бүрийн дараа алим ид

15707310-7650010-7-13ImageOther-article-10-0-1503400871-1503400875-0-1503695349-0-1503767646-1503767650-650-1-1503767650-650-0136a028bf-1503902519

Хоол унд идсэний дараа шүдээ угаах нь ойлгомжтой. Гэхдээ бас нэг зүйлийг хэвшил болгох нь таны эрүүл мэндэд нэн тустай. Энэ нь энгийн, бас амттай шийдэл юм. Хоол идсэний дараа заавал нэг алим ид. Ингэснээр таны шүдэнд орсон хоолны үлдэгдлийг гадагшлуулж, цусны эргэлтийг сайжруулж, аман дахь хүчиллэгийн хэмжээг хэвийн болгоно.

Хоолны дараа шинэхэн алим, жимс хэрэглэж хэвшсэнээр таны хоолны шингэц сайжрахаас гадна үе үе шүд өвдөхийг мартах болно.

7. Шүдээ зориулалтын утсаар цэвэрлэх

15707260-7649910-6-13ImageOther-article-10-0-1503400707-1503400710-0-1503695276-0-1503767631-1503767633-650-1-1503767633-650-0136a028bf-1503902519

Шүдээ хэрхэн арчлахаас таны биеийн эрүүл мэнд шууд хамаарна. Эрдэмтэд ч шүд, зүрх судасны өвчний хоорондын холбоог нотолж чадсан. Тиймээс амны хөндийгөө арчлахдаа шүд цэвэрлэх зориулалтын утас хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр таны шүдний завсар ямар нэгэн хоолны үлдэгдэл гацаж үлдэж, элдэв өвчлөлийн эх үүсвэр болохоос бүрэн сэргийлнэ.

8. Хөнгөн зууш 

15707210-7649710-5-13ImageOther-article-10-0-1503400542-1503400549-0-1503695218-0-1503767559-1503767561-650-1-1503767561-650-0136a028bf-1503902519

Хүнд хоол хүнс, чихэрлэг зүйл байнга хэрэглэдэг зуршил нь эрүүл амьдралын хэв маягийн дайснууд юм. Жишээ нь, шоколад болон жигнэмэгт хичнээн дуртай байсан ч тэсч сурах хэрэгтэй. Эдгээр дуршлыг бууруулахын тулд өдөр, оройн хоолны хооронд эрүүл хөнгөн зууш авч явах зуршилтай бол. Тэдгээр нь жимс жимсгэнэ, царцдас, исгэлэн байж болно. Энгийн нүүрсустөрөгчтэй биш хөнгөн зууш өдөр бүр идэх зуршил нь танд эрүүл мэндийн олон сайхан үр дүнг өгөх болно.

9. Мөсөн шоогоор нүүрээ арч

15707160-7649810-4-13ImageOther-article-10-0-1503400256-1503400259-0-1503695120-0-1503767584-1503767586-650-1-1503767586-650-0136a028bf-1503902519

Өглөө бүр мөсөн шоогоор нүүрээ арчих нь таны арьсыг илүү сайхан болоход тусална. Ингэснээр нүүрний үрчлээ эрс буурдаг. Үүнээс гадна арьсан дахь бодисын солилцооны процессыг идэвхжүүлдэг. Мөн таныг өглөө босоход эрүүл мэдийн зарим нэг шалтгаанаар нүүр нүдний хэсэг их бага хэмжээгээр хавагнасан бол үүнийг маш сайн буулгана. Энэ энгийн зуршил таны нүүрний арьсыг өдөр бүр өнгөлөг байлгах болно.

10. Өдөр бүр нимбэгтэй ус уух

15707110-7649610-3-13ImageOther-article-10-0-1503400102-1503400107-0-1503694997-0-1503767535-1503767541-650-1-1503767541-650-0136a028bf-1503902519

Нимбэгний шүүстэй бүлээн ус ууж, өдөр бүр шанцайны чинжүүг уух нь хэрэгтэй. Энэ зуршил нь таныг өглөөний хоолоо идэж эхлэхэд л бодисын солилцоог чинь сайжруулах болно. Нимбэгний шүүс нь витамин С агуулдаг бөгөөд энэ нь таны микробактерийн дархлааг нэмэгдүүлж, бодисын солилцоог хурдасгах болно. Үүнээс гадна, энэ нь маш хялбар арга. Үр дүнд нь таны арьсны бүтэц сайжирч сайхан толигор болно. Энэ бол ихээхэн ашиг тустай хэрнээ энгийн арга юм.

Танд эрүүл саруул, илүү сайхан амьдралыг хүсье.

Хариулт үлдээх

Your email address will not be published.