Бүх зардлыг нь дааж БНСУ-д ажиллуулах залуусыг шалгаруулж байна

21443012_162055061016907_970468010_n

Мэдээллийн технологийн салбарын Монгол-Солонгосын компаниудын хамтарсан нээлттэй ажлын байрны өдөрлөг өнөөдөр, маргааш хоёр өдөр болж байна.

Энэ хүрээнд мэдээллийн технологийн мэргэжилтнүүд гадаадаас захиалга авч ажиллах боломжтой болж байгаа юм.

“Монгол Улсын хэмжээнд 150-160 мянган ажилгүй иргэн бүртгэгдсэнээс 100  мянга орчим нь 18-39 насны залуучууд байна. Энэ нь нийт ажилгүй байгаа иргэдийн 67 хувь нь ажил хөдөлмөр эрхлэх насны залуучууд  байгааг харуулж байна” гэж  Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс мэдээлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Оюутан залуучуудыг тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулна” гэж заасны дагуу Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын Засгийн газрын агентлаг КОЙКА-ийн санхүүжилт бүхий Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвтэй хамтран залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшүүлэх, богино хугацаанд олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх,  Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг дэлхийн түвшинд хүргэх зорилготой төсөл хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд энэ сарын 07-08-ны өдрүүдэд Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөгийг Нийслэлийн Иргэний танхим, НЗХГ-ын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д  зохион байгуулж байна. Тус өдөрлөг нь оролцох хүсэлтэй иргэд болон аж ахуйн нэгжүүдэд нээлттэй байх юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар Мэдээллийн технологийн чиглэлээр суралцсан залуучуудыг БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй холбож, ажлын захиалгаар хангах “Аутсорсинг” тогтолцоог бий болгох, гурван сарын хугацаанд дадлагажих ажилтнаар Солонгост явуулж мэргэжил дээшлүүлэх, цаашид энэ үйл ажиллагааг улам өргөжүүлэн эх орондоо эргэж ирсний дараа Солонгос, Япон, АНУ, Тайвань зэрэг орноос ажлын захиалга авч, хөдөлмөр эрхлэх боломж, бололцоог нээж, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир:

21443039_162055057683574_85523861_n

“-Нийслэлийн Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэн хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадвартай болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ өдөрлөгт БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэх байгууллагуудын төлөөлөл болох  “Хү Из Холдинг” групп, “Нексжио” ХК, “Ипал” ХК, зэрэг Солонгосын мэдээллийн технологийн тэргүүлэх зэргийн компаниуд, КОИКА-ийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар оролцож сонгон шалгаруулалтыг хийнэ.  Өнөөдрийн байдлаар 70 орчим залуу анхан шатны ярилцлагад оролцох хүсэлт гаргасан байна. Эдгээрээс мэдээллийн технологийн чиглэлээр ажиллах боломжтой, тодорхой түвшний мэдлэгтэй залуусыг анхан шатны ярилцлагад өнөөдөр оруулна.  Маргааш хоёр дахь шатны ярилцлага болох юм. Тэнцсэн залуучууд БНСУ-д гурван сарын хугацаанд цалинтай дадлагажих ажилтнаар явах бөгөөд бүх зардлыг сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжүүд хариуцах юм. Бид наймдугаар сард Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвийг амжилттай төгссөн дөрвөн суралцагчийг БНСУ-руу явуулсан. Цаашид энэхүү арга хэмжээг улам өргөжүүлж энэ ондоо багтаад 20, 2018 онд 100-150 залуучуудыг шинээр нэмж дадлагажуулах зорилготой ажиллаж байна.

“IT”-ийн салбар ирээдүйд  манай улсын тэргүүлэх чиглэлийн салбар болно гэж хардаг. Мэдээллийн технологи бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал юм. Бид хамтдаа мэдлэг дээр суурилсан эдийн засгийн хөгжлийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна” гэж ярилаа.

Эм Кэй Ай Ти /MКIT/ сургалтын төвийг төгсөгч Д. Алтангэрэл: “-Би гуравдугаар сард веб програмчлалын ангийг төгссөн. Амжилттай төгсөөд “Бизнес инкубатор төв”-д сард 440 мянган төгрөгний тэтгэлэгтэй дадлагажиж байгаад одоо Эм Кэй Ай Ти /МKIT/ сургалтын төв үндсэн ажилтнаар ороод байна. Сургалтын гол давуу тал нь дадлага дамавгайлсан аргаар сургадаг. Мөн заавал мэргэжлийн дипломтой хүмүүсийг давтан сургана гэсэн хатуу заалт байхгүй. Мэдээллийн технологийн чиглэлээр цаашид ажиллах сонирхолтой хүмүүс анхан шатны сургалтаас эхлээд нарийн мэргэжил олгох сургалтуудад сууж болно” гэсэн юм.

БНСУ-ын “Хү Из Холдинг” группын ерөнхийлөгч Ий Чон-Жун:

21552195_162055064350240_1797670145_n

“Монголын “IT”-гийн чиглэлийн инженер залуучууд Солонгос улсад ажиллах боломж бололцоо дүүрэн байна. Манай компанийн хувьд 700 мянган домэйн нэр зах зээл дээр борлуулсан. Тиймээс байнга ажлын захиалгууд орж ирдэг тул Монгол залуучуудаар хийлгэх боломжтой. Одоогийн байдлаар Солонгосын зах зээл дээр 30 гаруй мянган “IT”-ийн чиглэлийн ажлын байр байна. Энэ төслийн хүрээнд манай компани дээр одоо 4 монгол залуу ажиллаж байна. Цаашид олон залуучуудыг эх орондоо амьдрангаа манай компанийн захиалгат ажлуудыг гүйцэтгэх бололцоогоор ханган ажиллах бодолтой байна. Энэ төслийг хамтран хэрэгжүүлж байгаа Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвийн хамт олонд талархал илэрхийлье. Монгол залуучуудыг хичээн чармайлт гаргаж мэдээллийн тенхологийн салбарт хамтран ажиллахыг хүсье” гэлээ.

21442366_162055067683573_1425953225_n

Хариулт үлдээх

Your email address will not be published.

22 сэтгэгдэл

  • Anonymous[119.40.97.88]2017.09.05

    Ажлын амжилт хүсье.
    Баярлалаа

  • Guest[119.40.97.88]2017.09.05

    Ulam olon zaluuchuud hamragdaasai bilee. Yasan goyiin. Well done,good luck

  • Zochin[119.40.97.88]2017.09.05

    Goy medee bn. Ochij suraltsanaa

  • зочин[119.40.97.88]2017.09.05

    Залуучуудын төлөө хийж байгаа бүхэнд чинь баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье!

  • Anonymous[119.40.97.88]2017.09.07

    Амжилт

  • Anonymous[202.9.40.57]2017.09.07

    Sain uu haana yaj ochij bvrtgvvlen surltsah we

    • Anonymous[103.10.22.36]2017.09.07

      Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар дээр. Усан спорт сургалтын төвийн хойно. Улаанбаатар чуулгын байр

  • Zochin[59.153.115.230]2017.09.07

    Uneheer saihan arga hemjee bn bayrlalaa. Huuhdee surganaa

  • Zochin[119.40.97.88]2017.09.08

    Tanai hamt olond bayrlalaa. Zaluuchuudad heregtei saihan ajil zohion baiguuldag shuu.

  • zochin[119.40.97.88]2017.09.08

    Mongol Solongos gesen 2 ornii hariltsaag ulam iheer saijruulj zaluuchuudiig demjin ajillaj baigaa tanai hamt olond amjilt hvsiy

  • zochin[119.40.97.88]2017.09.08

    Niisleliin zaluuchuudin hugjliin gazar olon saihan ajil hiideg mundag hamt olon yum.

  • Zochin[119.40.97.88]2017.09.08

    Bolomj zunduu l bndaa zaluuchuud idevhitei bj oroltsoh heregtei

  • zochin[119.40.97.88]2017.09.08

    saihan medee baina daraa zaawal ohij vzne ee

  • zochin[119.40.97.88]2017.09.08

    amjilt zaluusaa

  • Duka[119.40.97.88]2017.09.08

    Залуучуудын төлөө хийж байгаа үр дүнтэй, ач холбогдолтой сайхан үйл ажиллагаа боллоо.
    Баярлалаа.

  • Anonymous[119.40.97.88]2017.09.08

    Zaluuchuud dvvren haragdaj baina.Uneheer manai zaluuchuud mundag boljee bugd hugjihiin tuluu hicheetsgeej bga haragdaj baina.

  • zochin[119.40.97.88]2017.09.08

    amjilt zaluusaa uragshaa

  • Заяа[119.40.97.88]2017.09.08

    Ажлын амжилт хүсье

  • Svnjee[119.40.97.88]2017.09.08

    tanai hamt olon ih hurdtai ajilladag svvliin vyd tanai medeenvvdiig ih unshdag bolood baigaa amjilt hvsiy

  • Bolor[119.40.97.88]2017.09.08

    Zuv ajil hiij bgaad chin bayrlalaa. Turiin baiguullaga iim zuv ajluudig hurdtai hurteemjtei hiideg boloosoi

  • Oyuk[27.123.214.126]2017.09.08

    Solongos ruu har ajil hiih gj bish zaluuchuud maani uursdiiguu hugjuulj nariin mergejil ezemshiheer ywj bgad bayrtai bn. Amjilt husyee.

  • zochin[119.40.97.88]2017.09.08

    boditoi vr dvntei ajil bainasht.iim bolomj bgaa ushuu zunduu olon zaluuchuud medehgui yavj bga bhdaa.