Таны баян биш байгаагийн 10 шалтгаан

3-Strategies-To-Buy-Property-With-No-Money-Down-1014x487

Та яагаад баян биш байгаагаа ер нь бодож байсан уу? Байж болох 10 шалтгааныг тайлбарлая.

10. Хөршүүдийнхээ юу бодож байгаад санаа зовох

Хэрвээ та хөршүүддээ сэтгэгдэл төрүүлэхийн тулд элдэв зүйл худалдаж авдаг бол өөрийн хөлс хүчээрээ олсон мөнгөө дэмий зүйлд үрж байна гэсэн үг. Тэр мөнгөөрөө өөрийн хуримтлалыг бий болго.

9. Та тэвчээргүй

Кредит карт гарахаас өмнө байгаагаасаа илүүг үрэх хэцүү байлаа. Харин одоо бол асуудал биш. Ямар нэг зүйлийг авахыг хүсэвч танд мөнгө байдаггүй. Тэвчиж чадалгүй кредит картаар худалдаж авах юм бол та өртэй үлдэж, өөр хэн нэгнийг баяжуулж байна гэсэн үг.

8. Та муу зуршилтай

Архи, тамхи, мөрийтэй тоглоом аль нь ч байлаа гэсэн муу зуршил маш их мөнгө шаарддаг. Муу зуршил нь яваандаа бүүр ч их гарлагын үүсвэр болдог.

7. Та зорилгогүй

Хөрөнгө босгох гэж байгаа бол зорилготой байх хэрэгтэй. Та зорилгоо тодорхойлоогүй бол тэрэндээ хэзээ ч хүрэхгүй. Би баяжмаар байна гэж өөртөө хэлэхээс илүүг хийх хэрэгтэй. Жил тутам хэдий хэрийн мөнгө хадгалж, хэдий хэрийн мөнгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаа тодорхойл.

6. Та бэлтгэлгүй

Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Үхэл, өвчин гээд гэнэтийн зүйл алийг тэр гэх вэ. Ийм тохиолдолд та бэлтгэлтэй байх хэрэгтэй. Зайлшгүй эрсдэлүүдийг тооцоолж даатгуулах хэрэгтэй. Хэрвээ та бэлтгэлгүй бол хуримтлуулсан хөрөнгө чинь нүд ирмэхийн зуур л алга болно.

5. Та хурдан баяжихыг хүсдэг

Дийлэнх хүмүүст мөнгө тэр дорхоноо ирдэггүй. Сугалаанд хүн бүр хождоггүйн адилаар та ч гэсэн яарах хэрэггүй. Та урт удаан хугацаанд тэвчээртэй хөрөнгө оруулалт хийвэл сугалаанд хожсон мэт үр дүнд хүрэх болно.

4. Та өөрийн мөнгөө бусдад даатгадаг

Бусад хүмүүс таниас илүү мэдлэгтэй гэдэгт та итгэдэг бөгөөд тэдний хэлснээр мөнгөө зарцуулдаг. Хүмүүс таны мөнгийг л хүсч байгаа болохоор танд хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгч байгаа. Зөвхөн шинэ санаа олохын тулд л бусдын зөвлөгөөг ав. Харин юунд хөрөнгөө зарцуулахаа та өөрөө мэддэг байх хэрэгтэй.

3. Мэддэггүй зүйлдээ хөрөнгө оруулах

Дорж нэг зүйлд хөрөнгө оруулаад баяжиж гэнэ. Та ч гэсэн Дорж шиг баяжихыг хүснэ. Дорж хөрөнгө оруулаад баяжсан бол тэр юу хийж байгаагаа мэдэж байна гэсэн үг. Бусад хүн мөнгө олж байгааг хараад өөрийн мөнгөө цацах юм бол хөрөнгөө эрсдэлд оруулж байна гэсэн үг.

2. Та эрсдэлээс айдаг

Та айдастай учраас мөнгөө банкинд хадгалсаар байдаг. Харин инфляци өсөх тусам тэр хэмжээгээр мөнгө чинь багасч байдаг. Та мөнгөө алдахаас айдаг учраас илүү ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийдэггүй.

1. Та санхүүгийн байдалдаа хяналт тавьдаггүй

Та хангалттай олох юм бол яваандаа сайжирна гэж боддог. Одоо өртэй бол тэгж байгаад төлчих биз гэж боддог. Гэвч баяжихын тулд төлөвлөгөө хэрэгтэй. Хүн бүр гэнэт баяждаггүй. Бодит амьдрал дээр нэг ч биш нэжгээд муу зуршил нь таны баяжих замд саад болж байдаг. Дээрх жагсаалтыг хараад дүгнэлт хий. Баяжих боломж чинь таны гарт л бий. Баяжихад чинь саад болж байгаа хүчин зүйлсийг юун түрүүнд олж харах хэрэгтэй.

Хариулт үлдээх

Your email address will not be published.