СУПРИМ МАСТЕР телевиз монголчуудад хүрч эхэллээ

smtvcomlogofinal_screenrgb

Аливаа хэвлэл мэдээлийн хэрэгсэл олон нийтийг гэгээрүүлэх чухал үүрэгтэй. Улмаар нийгмийг зөв, эерэг, тэнцвэртэй мэдээллээр хангаж эрүүлжүүлэх учиртай.

Тэгвэл өнөөдрийн нийгэмд зөвхөн эерэг сайхныг түгээхээр олон улсын CУПРИМ МАСТЕР интернэт телевиз олон нийтэд хүрч эхэллээ.

Тус телевиз нь хүн төрөлхтний гарамгай үлгэр дуурайл, эрхэм ариун амьдралын хэв маягийг сурталчлан түгээх, сайн үйлс болон энх тайванч үйл хэргийг дэлгэрүүлэх зорилго бүхий дэлхий дахины хосгүй бүтээлч суваг юм.

Та www.SupremeMasterTV.com телевизээр 10 гаруй төрлийн бүтээлч нэвтрүүлэг, сонирхолтой хөтөлбөрийг өдөр бүр 24 цагаар, 42 орны хадмал орчуулгатайгаар шууд үзэх боломжтой. Тухайлбал “Гараг Дэлхий: Бидний хайртай гэр орон” нэвтрүүлгээр үзэсгэлэнт дэлхийгээ хүндэтгэх үүднээс түүний үнэт нөөц баялгийг хамгаалах төрөл бүрийн аргуудыг хүргэхээс гадна хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах талаар зөвлөгөө, үнэт мэдээллийг өгдөг. Харин “Бидэнтэй зэрэгцэн орших амьтдын ертөнц” нэвтрүүлэг нь бидний анд найз болох амьтдыг асрах үр өгөөжтэй, нигүүлсэнгүй арга зам, тэдний үнэнч хайр, оюун ухааныг илчилсэн сэтгэл хөдлөм бодит түүхүүдийг өгүүлдгээрээ дэлхийн үзэгчдийн дуртай нэвтрүүлэг болжээ.

Түүнчлэн өнөөгийн олон талт мэдээллийн урсгалаас зөвхөн зөвийг, эергийг хүүхэд, гэр бүл, олон нийтээрээ үзэх нь нийгэмд эерэг нөлөөтэй нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл дээрх нэвтрүүлгүүд нь хүүхэд, өсвөр үеийнхэн, залуусын хүмүүжил, ухамсарт эерэг нөлөө үзүүлэх төдийгүй олон орны хадмал орчуулгатай учир  хэл  суралцах ч давуу талтай юм.

Мөн 42 орны хэлээр хадмал орчуулгатай цацаж байгаа нь телевизийн түүхэнд урьд хожид байгаагүй ололт амжилт гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг билээ.

Зөвхөн эерэгийг түгээгч СУПРИМ МАСТЕР интернэт телевиз өдрөөс өдөрт утга төгөлдөр бүхий шинэ нэвтрүүлгүүдээр тасралтгүй баяжсаар байгаа бөгөөд дэлхийн олон сая үзэгчтэй тус телевизийн редакцид өдөр бүр талархлын зурвас, захидал олноор ирдэг.

Би танай телевизийн хөтөлбөрийг бараг өдөр шөнө алгасалгүй үздэг, үнэхээр дуртай. Бүх зүйл нь сэтгэл хөдөлгөдөг. Хэтийдсэн гоо сайхан, хайрын улмаас дандаа нулимс минь урсдаг, ялангуяа амьтадтай холбоотой зүйлсийг харахаар. Та нарыг “Үзсэнд баярлалаа” гэж хэлэхэд харин би “Нэвтрүүлсэнд баярлалаа” гэж хэлдэг

Герман улсын үзэгч Томас Хайдер

Ийнхүү Монголын үзэгчдээс талархлын зурвас илгээх өдөр удахгүй биз ээ.

 

 

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.

3 сэтгэгдэл

  • Болд[202.179.25.238]2017.10.28

    http://www.SupremeMasterTV.com —нэвтрүүлгүүд нь монгол хэл дээр гардаг юм бна. Их таалагдлаа!

  • Anonymous[202.72.240.5]2017.10.28

    Үнэхээр сайхан эeрэг гэгээлэг нэвтрүүлгүүдийг дахин үзэх болсондоо их баяртай байна. Баярлалаа

  • Алтанзаяа[202.9.43.219]2017.11.01

    Эерэг өөдрөг нэвтрүүлэг үзэхдээ хөгшин залуугүй гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх аятайхан боломж байна. Монгол, англи, орос, хятад, япон, испани, фин, герман гээд маш олон хэл дээр хадмал орчуулгатай, гайхалтай!!!