“Айтүүлс” ХК-ийн IPO захиалга албан ёсоор эхэллээ

ipo_itools_1

Дотоодын хөрөнгийн зах зээлд мэдээллийн технологийн чиглэлийн компани анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгож байна. “Айтүүлс” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа /IPO/-ны захиалга өнөөдөр Хөрөнгийн биржид цан цохисноор албан ёсоор эхэллээ.

Тус компани нь салбартаа тэргүүлэх байр суурь эзэлж буй бөгөөд Дархан хотод “Газар зүйн нөөц дата төв” буюу Модуляр дата төвийн парк байгуулах төслийг эхлүүлсэн нь хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байгаа юм.

“Айтүүлс” ХК нэг бүр нь 100 төгрөгийн үнэ бүхий 13 387 980 ширхэг энгийн хувьцаа нэмж гаргаж байгаа. Энэ нь компанийн 38.8  хувь аж.

Өдгөө цагт уул уурхайн баялаг бус дата өгөгдөл, мэдээллийн технологид тулгуурласан бизнесүүд дэлхийн зах зээлд тэргүүлэх болсон. Тэгвэл Монголын хөрөнгийн зах зээлээр дамжуулан сонирхсон хэн бүхэн мэдээллийн технологийн компанийн хувьцааг худалдан авч, ирээдүйтэй бизнест хөрөнгө оруулж, ашиг хүртэх боломж ийнхүү нээгдэж байна.

“Айтүүлс” ХК-ийн үнэт цаасыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ /Road show/ энэ сарын 09-нийг хүртэл өдөр бүр 12:00-13:30 цагт Монголын хөрөнгийн биржийн байранд зохион байгуулагдах тул сонирхож буй хөрөнгө оруулагчид өөрийн биеэр оролцож, дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Тус компанийн андеррайтераар “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК ажиллаж байна.

Анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2017.11.01-2017.11.10-ны хооронд авна.

c9a37655aebf1a821d1d56fe47bbaef9

Үнэт цаасны товч танилцуулгыг энд  дарж үзнэ үү

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж үзнэ үү

Үнэт цаасны арилжаанд оролцох зааврыг энд дарж үзнэ үү

Хариулт үлдээх

Your email address will not be published.