ТЕГ-ын даргаар Д.Гэрэлийг томилов

2e4f557342a2e11agreat

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Гэрэлийг түүний оронд томилсон байна. Д.Гэрэл нь 2012-2013 онд тус байгууллагын даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнийг эмнэлэгт хэвтэж байх хойгуур ажлаас халж, Б.Ариунсанг даргаар томилж байв.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдээд удаагүй байгаа энэ үед Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Б.Хурц дарга нар илт шөргөөцөлдөж, бие биеийнхээ эсрэг мэдэгдэл хийж эхэлсэн. Улмаар удалгүй Б.Хурцыг чөлөөлж, хуучин даргыг шинээр томилж байна.

Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболдыг томилолтын хугацаа дууссан учир эгүүлэн татахаар болжээ. Сонирхолтой нь, түүний оронд Б.Хурцыг томилуулах тухай саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна.

ТЕГ-ын дарга Д.Гэрэл ч мөн БНСУ-д Элчин сайдаар ажиллаж байсан. Тагнуулын байгууллагын дарга, БНСУ-д суух элчин сайдын албан тушаал энэ хоёр гурван хүнээр тойрон эргэлддэг нь хачирхалтай.

Хариулт үлдээх

Your email address will not be published.