“Айтүүлс”-ийн IPO-г амжилттай арилжиж байна

itooooolsss

Дархан хот дахь модуляр дата төвийн парк барьж байгуулах зорилгоор “Айтүүлс” ХК нь өөрийн 38,86% буюу 13,4 сая ширхэг хувьцааг тус бүрийг нь 100 төгрөгийн нэрлэсэн үнээр олон нийтэд 2017 оны 11 сарын 1-ний өдрөөс эхлэн санал болгосон билээ.

Захиалга хүлээн авч эхэлснээс хойш ажлын тав хоногийн дотор буюу 11 сарын  7-ны байдлаар 331 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийтдээ 10,5 сая ширхэг үнэт цаас худалдан авах захиалга ирсэн нь нийт санал болгосон үнэт цаасны 79 хувьд хүрч байна. Тодруулбал, энэ хугацаанд тус компани анхдагч зах зээлийн арилжаагаар 1 тэрбум 57 сая төгрөгийн санхүүжилт бүрдүүлээд байна.

Санхүүгийн зохицуулах хорооны “Нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэх тухай” 2017 оны 09 сарын 27-ны өдрийн 173  тоот тогтоолоор нийтэд санал болгох үнэт цаасны 75 /далан тав/ ба түүнээс дээш хувийг анхдагч зах зээлд арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд нээлттэй худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцохоор заасан тул “Айтүүлс”-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон гэж үзэх нөхцөл бүрдээд байна.

Монголын хөрөнгийн бирж нь уг үнэт цаасны захиалгыг 2017 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хүлээн авч байгаа юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.