Ирэх сарын 1-нээс шинэ зогсоолуудыг ашиглаж эхэлнэ

11294a320f643c3a09e7fbb4cc7d4de3

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс автобусны зогсоолын талбайг шинээр гаргадаг. Дээрх ажлын хүрээнд 2017 онд нийслэлийн дүүргүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Автозамын хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2017 онд 13 зогсоолын талбай гаргах ажил бүрэн хийгдэж ашиглалтад хүлээж аваад байна.

Дээрх зогсоолуудыг дайран өнгөрч буй 26 чиглэлийн зураглалд өөрчлөлт оруулан баталгаажуулсан ба үйлчилгээг ирэх сарын 1-ний өдрөөс хүргэх болно.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утсанд 24 цагийн турш өгөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

2017 онд хийгдсэн зогсоолуудын жагсаалт:

Зогсоолын нэр Гудамжны нэр Харъяалагдах дүүрэг хороо Тайлбар
1 Богд-Ар хороолол Хатанбаатар Магсаржавын гудамж / Баруун/ Баянгол дүүрэг Шинээр байгуулсан
2 Богд-Ар хороолол Хатанбаатар Магсаржавын гудамж / Зүүн/ Баянгол дүүрэг Шинээр байгуулсан
3 Хермес худалдааны төв Нарны зам /баруун/ Баянгол дүүрэг Шинээр байгуулсан
4 Хермес худалдааны төв Нарны зам /зүүн/ Баянгол дүүрэг Шинээр байгуулсан
5 Эмимпекс Нарны зам /хойд/ Баянгол дүүрэг Шинээр байгуулсан
6 Эмимпекс Нарны зам /урд/ Баянгол дүүрэг Шинээр байгуулсан
7 Петровис ШТС Нарны зам /урд/ Баянзүрх дүүрэг Шинээр байгуулсан
8 Эм-ай-ю их сургууль /Офицеруудын ордон Чулуун овоо зогсоолын хооронд/ ЭТӨЧ /баруун/ Баянзүрх дүүрэг Шинээр байгуулсан
9 Эм-ай-ю их сургууль /Офицеруудын ордон Чулуун овоо зогсоолын хооронд/ ЭТӨЧ /зүүн/ Баянзүрх дүүрэг Шинээр байгуулсан
10 Батлан хамгаалахын их сургууль Улаан хуарангийн автозам /баруун/ Баянзүрх дүүрэг Шинээр байгуулсан
11 Батлан хамгаалахын их сургууль Улаан хуарангийн автозам /зүүн/ Баянзүрх дүүрэг Шинээр байгуулсан
12 Монелийн эцэс Монелийн гудамж  /шороон зам зассан/ Баянзүрх дүүрэг Нөхцөл сайжруулсан
13 Сэлх1 Сэлхийн гудамж /зүүн/ Сүхбаатар дүүрэг Шинээр байгуулсан

Хариулт үлдээх

Your email address will not be published.