Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн бүтээлийн үзэсгэлэн

74ed99c79346d37335c4e73c6416294a78adf729

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгийн хамт олон  “Эдгэрэл –Итгэл найдвар” сэдэвт  гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээ “Энэрэл” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран 2017 оны 11 сарын 27-29-ний өдрүүдэд Монголын уран зургийн галерейд  нээлээ. Энэ үзэсгэлэнд сэтгэцийн эмгэгтэй 200 гаруй хүний  500 гаруй бүтээл тавигдсан байна. Үүнд зураг, гоёл чимэглэл, гипсэн бүтээл, оёдол,  хатгамал, шүрэн урлал,  шавар урлал, чимэг зүүлт, эсгий болон цаасан урлал, талх нарийн боовны төрөл гэх зэрэг олон төрлийн сонирхолтой бүтээл багтаж байгаа юм.

Бүтээлүүдийн  хажууд өөрсдий бичсэн шүлгийг  тавьж, талх нарийн боовны амталгаа зохион байгуулсан нь иргэдэд таалагдав. Сэтгэцийн эмгэгтэй гэхээр нэг л хэцүү, ямар нэгэн  чадамжгүй хүн байдаг гэсэн ойлголт түгээмэл байдаг бол энэ өдрүүдэд сэтгэцийн эмгэгтэй хүн эрүүл хүмүүсээс ямар олон чадвараар илүү, эрүүл хүний санаанд ормооргүй гайхамшигтай бүтээлүүдийг хийж чаддаг болохыг харуулав. Үзэсгэлэнгийн нээлтэд СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл, Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Алтанзул, ЭМЯ-ны  НЭМГ-ын мэргэжилтэн Б.Пүрэвжав нар үг хэлж, тус төвийн 10 мэргэжилтэн өөр өөрийн эмчилгээний төрлөөр хийсэн бүтээлээ тайлбарлалаа.

Ер нь орчин үед сэтгэцийн эмгэгтэй хүний хамгийн гол эмчилгээний нэг нь Сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ байдаг гэж үздэг. Тэгвэл энэ үзэсгэлэн нь энэ хүмүүсийг нийгэмд эерэг талаар сурталчилсан, иргэд болон шийдвэр гаргагчдад тэднийг нийгэмд хувь нэмрээ оруулах боломжтой гэдгийг мэдрүүлсэн том арга хэмжээ боллоо.

1_6  4(3)

IMG_0164

 

neelt1

1_7

Хариулт үлдээх

Your email address will not be published.