Зүрхэн дэх будда

v4

Тогос шувуу хортой жимсийг идэх бүр өнгө зүсээ улам нэмж, гайхамшигт өд нь солонгорон гэрэлтдэг. Үүн лүгээ адил зовлон бэрхшээлтэй учрах, тааралдах тусам зам мөр нь гэрлээр цацрагсдыг бодисадва гэдэг билээ.

Тэд хүсэл шуналаас хагацаж, бусдыг энэрэх хайрлах сэтгэлээр жигүүрлэсэн байдаг тул тогос шувуу адил хорт жимс хүртэх бүртээ өнгөө засч өрөөл бусдыг гийгүүлдэг ажгуу. Будда бол үүний дээд манлай юм.

Хүмүүн бүр зүрхэндээ Буддаг агуулах, шингээх, сэрээх аваас энэ насны амьдрал нь зовлонгоос ангид, аз жаргалын дэлбээг гялтгануулж байдгийг дэлхийн эрдэмтэд, барууны судлаачид (Америк, Англи, Япон) сүүлийн үед олж тогтоон нэгэн дуугаар алмайран залбирч байна.

Харин манай өвөг дээдэс, азай буурлууд маань дээрх гайхамшгийг амьдралынхаа заавал дагах эгэл мөрдлөг болгон хэвшүүлж, үр ач бидэндээ өвлүүлэн үлдээсэн нь сод ажгуу.

Хариулт үлдээх

Your email address will not be published.