Оффшор бүс ба Монгол

2017_10_03-10_14_07_x3

Европын Холбооноос өчигдөр оффшор бүсүүдийн жагсаалтыг албан ёсоор гаргасан бөгөөд Монгол, Өмнөд Солонгос зэрэг улсын нэрийг багтаасан байв.

Доорх 17 улсын нэрийг багтаасан хар жагсаалтыг гаргасан шалтгааныг Panama Papers, Paradise Papers зэрэг нууц мэдээллүүд ил болж, тус холбооны гишүүн орнуудын компани, хувь хүмүүс татвараас зайлсхийж байсан нь илэрсэн тул ийм арга хэмжээ авсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Европын холбооноос гаргасан хар жагсаалтад орсон улсуудын нэрс:

  • Америкийн Самоа
  • Бахрейн
  • Барбадос
  • Гренада
  • Гуам
  • Өмнөд Солонгос
  • Макао
  • Маршаллын арлууд
  • Монгол
  • Намиби
  • Палау
  • Панам
  • Сэйнт Лусиа
  • Самоа
  • Тринидад ба Тобаго
  • Тунис
  • АНЭУ

Хар жагсаалтад орсон орнууд Европын санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болно хэмээж буй.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтаа шинэчиллээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталж, Сингапур, Хонгонг, Швейцарийг нэмж оруулсан юм.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Оффшор бүсэд хамаарах гадааад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалт:

iWZqChjC6185ceff6ef40bf8d2d70614f4d75c6b

QbZMRzbd32a15d70518d78b564add9e18e7834

Засгийн газрын 2017.12.06-ны өдрийн хуралдаанаар дээрх жагсаалтад нэмж оруулсан улс:

  1. Швейцари
  2. Хонгконг
  3. Сингарпур

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.