Утаа, ханиадны оргил үед сурагчдыг бүтэн сар амраахаар боллоо

10133

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч байгаатай холбоотойгоор шаардлагатай бол сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацааг сунгах чиглэл өгч, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хугацаанд амраахаар урьдчилсан төлөвлөлт хийж байна гэж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ярилаа.

Сурагчдын өвлийн ээлжит амралт ирэх оны нэгдүгээр сарын 08-наас эхлэх ёстой байсан. Тэгвэл энэ хугацааг наашлуулж, 2018.01.01-нээс 2018.02.01-н хүртэл нэг сар бүтэн амраахаар боллоо гэж Эрүүл мэнд, спортын сайд Д.Сарангэрэл хэллээ.

Бүтэн сарын амралтын хичээлийг нөхөхдөө хаврын амралтыг долоо хоногоор наашлуулах, зуны амралтыг долоо хоногоор хойшлуулах зэргээр нөхөхөөр тооцжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.