10 сая хүнийг ядуурлаас гаргаснаа зарлав

xijingpnig2018

Шинэ оны босгон дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Олон Улсын Радио, Хятадын Үндэсний Төв Радио, Хятадын Төв Телевиз, Хятадын Олон Улсын Телевиз болон интернетээр дэвшүүлсэн мэндчилгээндээ өнгөрсөн онд гаргасан нийгэм-эдийн засгийн онцлох амжилтуудаа дурджээ. Үүнд

  • Хятадын ДНБ 80 их наяд юань хүрсэн
  • Хот хөдөөд 13 сая гаруй шинэ ажлын байр гаргасан
  • Нийгмийн өндөр насны асрамжийн даатгал 900 сая хүн,
  • Эм эмчилгээний үндсэн даатгал 1 тэрбум 350 сая хүнийг тус тус хамарсан
  • Хөдөө орон нутгийн 10 сая гаруй хүнийг ядуурлаас ангижруулж чадсан зэрэг амжилтуудыг онцолсон байна.

Түүнчлэн “Иргэдээ амар тайван орчинд баян чинээлэг амьдруулж байж, улс орон хөгжин цэцэглэж чадна. Ядуу амьдралтай 3 сая 400 мянган иргэнийг нүүлгэн төвхнүүлж, шинэ орон сууцтай болгосон бол гэр хорооллын 6 сая орон сууцыг товлосон хугацаанаас нь өмнө засаж шинэтгэсэн. Мөн иргэдийн амьжиргаатай холбоотой салбар түргэн хөгжиж, экологийн орчин сайжран, ард иргэд маань улс орныхоо хөгжлийн үр шимийг улам ихээр хүртэж, аз жаргалтай, амар тайван амьдарч байна. Бид чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтоо биелүүлэхийн төлөө бас нэг том алхам хийсэн…” гэжээ.

Түүний мэндчилгээ нийт 11 минут үргэлжилсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт, ирээдүйд баримтлах бодлогынхоо гол зангилааг “Бидний хүрсэн хөгжлийн аугаа их ололт амжилтыг ард түмэн маань бүтээсэн учраас үр өгөөжийг нь тэдэнд хүртээх ёстой” гэсэн товч бөгөөд тодорхой утгаар илэрхийлжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.