Аса аварга 7 жилийн дараа сүмогийн дэвжээнээ

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Асашёрюү Дагвадорж долоон жилийн дараа өөрийн дэвжээн дээрээ эргэн гарч хоёр он солигдох торгон мөчид олон төрлийн спортын мастеруудтай бооцоот барилдаан хийлээ.

Тэрээр найман оролцогчийг бүгдийг ялж, дэлхийн өнцөг булан бүрт сүмо сонирхогч олон сая хүнийг догдлуулж чадсан юм. Их аваргыг давсан хүнд 10 сая иен өгөх бооцоог амлаад байсан билээ. Гэвч Өглөөний хөх лууг хэн ч дийлсэнгүй.

Хариулт үлдээх

Your email address will not be published.