Tiger Jams-ээс төрсөн гурван шинэ дуу

Tiger брэнд Tiger Jams хөгжмийн хөтөлбөрөө 2 дахь жилдээ зохион явуулж байгаа.

Уг хөтөлбөр нь урлагийн ертөнцөд нэвтрэн орж өөрсдийн дуу хоолой, бүтээлээ олонд хүргэх хүсэлтэй авьяаслаг залуусыг сонгон шалгаруулж, тэднийг урлагийн ододтой хамтран бүтээл туурвих боломжийг олгодогоороо онцлог юм.

Энэ удаа Золбоо, Аргатан, Sanga гэсэн шинэ уран бүтээлч шалгарч Нисванис, A-Sound, Маралжингоотой хамтран уран бүтээлээ туурвижээ.

Энэ гурван шинэ уран бүтээлчээс шилдгийн шилдэг нэг уран бүтээлчийг шалгаруулж, 10 сая төгрөгийн уран бүтээлийн эрхээр шагнах аж.

Sanga, Маралжингоо болон Street уран бүтээлч Zeto нарын хамтын бүтээл “Чи нэг л тийм өөр”

Аргатан, A-Sound хамтлаг болон Industrial уран бүтээлч Ананд нарын хамтын бүтээл “Хайнга юм”

Золбоо, A-Sound хамтлаг болон Digital уран бүтээлч Tem нарын хамтын бүтээл “Сармагчин Ганц Удаа”

Хариулт үлдээх

Your email address will not be published.