Voice of Mongolia эхэллээ

Шилдгийн шилдэг дуучдын нэгдэх цэг The Voice шоу нь дэлхийн 62 улсад хийгдэж, 150 сая үзэгчтэй болоод байгаа билээ.

2010 онд Голланд улсаас үйл ажиллагаагаа эхлүүлсэн олон улсын нэр хүндтэй телевизийн шоу “The Voice” нь дэлхийн номер нэг бүтээл юм.

Тэгвэл уг шоуг “Монгол” телевизийн хамт олон албан ёсны эрхтэйгээр Монгол Улсдаа зохион байгуулж байна. Шоуны эхний дугаар өчигдөр орой үзэгчдэд хүрсэн бөгөөд 3 эмэгтэй, 2 эрэгтэй, нийт 5 оролцогч 2-р шат буюу телевизээр гарах эхний шатны үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэж тэнцсэн юм. Тэд хэрхэн дуулсныг үзнэ үү.

Энэхүү шоуны гол онцлог нь оролцогчдыг гаднах төрх байдлаар бус хоолойны чадлаар нь шалгаруулдаг. Өөрөөр хэлбэл оролцогчид өөрийнхөө авьяас чадварыг л харуулах ёстой. Тийм ч учраас мэргэжлийн болон мэргэжлийн бус хэн ч оролцож болохоос гадна ямар ч орны хэлээр дуулах боломжтой. Энэ бол жинхэнэ авьяастнуудын талбар.

Уг шоу нэвтрүүлэг нь дараах үндсэн шаттай, Тодруулбал:

  1. Нээлттэй шалгаруулалт,
  2. Телевизээр гарах эхний шат буюу сонсох шат,
  3. Халз тулаан,
  4. Хагас шигшээ амьд тоглолт,
  5. Финал буюу эцсийн шалгаруулалт гэсэн үе шаттай болно.

Энэхүү шоу нэвтрүүлэг нь “Авьяас Чадвар Чанар” гурвын төгс хослолоос бүрдэх бөгөөд “Зөвхөн шилдэг”-үүд оролцдогоороо бусад авьяас тодруулах шоунаас ялгаатай. Тодруулбал дуулахыг мөрөөдөгсөд бус жинхэнэ дуулах авьяастай нь өрсөлддөг нь энэ шоуны онцлог юм. Түүнчлэн шоуны шүүгчид нь оролцогчидтойгоо хамтран тэднийг дасгалжуулж багшилдаг нь зөвлөх шүүгчдийн өрсөлдөөний үр дүнг тайзнаа харуулдаг.

Шилдэг авьяастнууд урлагийн салбарын шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, тэдний заавар зөвлөгөөг авах боломжтой болдог билээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.