БНСУ-д ажиллах иргэдийг бүртгэж эхэллээ

bnsudgeree

Энэ онд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүмүүсийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 7-ныг хүртэл бүртгэж эхэлсэн байна. Бүртгүүлэх хүмүүс дараах шаардлагыг хангасан байх учиртай аж.

  • Монгол Улсын иргэн байх
  • 18-39 настай
  • Хорих ял эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх
  • БНСУ-аас албадуулан гараагүй, тус улсыг орхин явах захирамж гаргуулаагүй байх
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
  • Өнгө ялгах чадвартай байх /нурууны диск, гарын хуруу дутуу тохиолдолд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцэж болох ч хоёр дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасагдахыг анхаарна уу/
  • Мэргэжлийн бус ажилчны Е-9, усан онгоцны ажлын Е-10 визээр БНСУ-д таваас дээш жил ажиллаагүй байх  зэрэг шалгуур тавьсан байна.

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд харьяа аймаг, дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандах боломжтой.

БНСУ-д ажилчин илгээх ганц байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тул Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар сонирхож буй иргэд залилангийн шинжтэй бусад хувь хүн, байгууллагуудад хууртахгүй байхыг тус газраас сэрэмжлүүлсэн байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.