И.Одончимэг ОУ-ын кино наадмаас шагнал хүртлээ

-18062018-1529284684-651108685-odnoo_barhuu

Шанхайн Хамтын Ажиллагааны Олон Улсын анхдугаар кино наадамд Х ТҮЦ Продакшны жүжигчин МУГЖ И.Одончимэг “Солиот эх” киногоороо ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН шагналын эзэн болжээ.

Энэхүү наадамд 12 орны 55 бүтээл зургаан номинацид нэр дэвшиж өрсөлдсөн билээ.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын оролцсон кино наадам Хятадын зүүн эргийн зүүн хэсэгт оршдог Шандон мужийн Чиндао хотын Oriental Movie Metropolis Grand Theatre-т болсон юм.

Кино фестивалийг ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт арга хэмжээг угтан зохион байгуулсан бөгөөд тус кино наадамд ШХАБ–ын гишүүн орон болох БНХАУ, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан болон ажиглагч орон болох Афганистан, Беларусь, Иран, Монгол зэрэг 12 орны кино уран бүтээлчид оролцжээ.

Монгол Улсаас “Ээж”, “Солиот эх”, “Цагаан хадаг”, “Чингисийн хүүхдүүд” “Том 4 толгойт” зэрэг кинонууд оролцсон байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.