Хөрөнгийн бирж Голомт банктай хамтран сургалт явуулна

8ce78c_6_h450

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аас иргэд, олон нийтийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 2005 оноос эхлэн үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг сар бүр зохион байгуулж ирсэн. Тэгвэл энэхүү сургалтын цар хүрээг өргөтгөж ААН, мэргэжлийн хөрөнгө оруулагч бэлтгэх дунд, ахисан шатны сургалтуудыг Голомт банктай хамтарч зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ арга хэмжээний эхлэл болгон Голомт банктай хамтран тохижуулсан Сургалтын танхимыг өнөөдөр нээсэн бөгөөд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай болон Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг нар цан цохиж 5746 дахь өдрийн арилжааг эхлүүлсэн юм. Цаашид уг танхимд тодорхой хуваарийн дагуу хөрөнгийн зах зээлийн салбарт мэргэжлийн хөрөнгө оруулагч бэлтгэх сургалтууд болох юм байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.