Вашингтон пост “60 тэрбум”-ын тухай нийтэлжээ

60billion

Дэлхийн томоохон мэдээллийн агентлаг Вашингтон постын албан ёсны вэб сайтад өнөөдөр Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн үеэр дэгдсэн “60 тэрбумын хэрэг” гэх тодотголтой асуудлын талаар нийтлэл гарсан байна.

Уг нийтлэлд “Монголын Засгийн газрын албан тушаал бүр үнэлгээтэй. Тухайлбал, Монгол Ардын Нам сонгуульд ялсан тохиолдолд Сайдын суудал 400,000$, Агентлагийн дарга 120,000$, Ахлах мэргэжилтэн 8000$ гэх мэтээр үнэлж, санал болгодог…” гэх зэргээр бичжээ. Мөн тус нам ийм схемээр 60 тэрбум төгрөг буюу 25 сая ам.доллар босгохоор төлөвлөснийг дурдсан байна.

Түүнчлэн, “60 тэрбум хэрэг” гэж нэрлэсэн энэ дуулиан Монголд 1990-ээд онд ардчилал хувьсгал гарснаас хойшхи улс төрийн хамгийн том скандалын нэг гэдгийг онцолсон байна. Үүгээр ч зогсохгүй энэ нь Монголд ардчилал, шударга ёс ямар сул дорой байгааг харууллаа гэсэн санааг хэлжээ.

Хоёр жилийн өмнөх дуулианы талаар олон улсын том хэвлэл одоо нийтэлж буй нь зарим хүнд сонирхолгүй санагдаж болох ч Вашингтон постын тоймч 

Нийтлэлийг бүрэн эхээр нь эндээс уншина уу.

Хариулт үлдээх

Your email address will not be published.