УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа понзи луйварчидтай холбоотой юу?

ev mt

Сүүлийн үед “понзи схем” буюу санхүүгийн сүлжээний луйвар манай улсад газар авч иргэд олон мянгаараа хохирох болсон. Цагдаагийн байгууллага ч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг удаа дараа анхааруулсаар байгаа.

Тэгвэл “Stamford Trading Technologies LP” гэдэг компанийн нэрээр монголд олон мянган иргэнийг хохироосон понзи луйврын асуудалд АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Бүдээгийн Мөнхтуяа нэр холбогдоод байна. Тодруулбал, уг сүлжээний гол зохион байгуулагч Куатбек Болдхаан гэдэг хүн Монголоос залилсан мөнгөө гадагш шилжүүлж дуусаад оргон зайлах гэж байхад нь 2018.04.27-ны үдэш Бишрэлт зочид буудлаас баривчлан саатуулсан байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа түүнийг суллаж авахаар танил талаараа яриулан өдөр шөнөгүй хөөцөлдсөөр байжээ. Улмаар Куатбекийн бүх бичиг баримтыг хураан авч, хилийн хориг тогтоосон аж. Гэсэн ч мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрээр ор сураггүй алга болсон байна. Түүнийг оргон зайлахад гишүүн асан Б.Мөнхтуяа тусламж үзүүлсэн үү, эсвэл хаа нэгтэй нуун орогнуулж байна уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

21077714_1381014538614760_4126363138701527085_n

“Стэмфорд” гэх луйврыг Монголд нэвтрүүлээд оргон зайлсан Куатбек Болдхаан

Их хэмжээний мөнгөө залилуулсан 6-7 мянган иргэний өргөдөл гомдлыг хүлээж авах, уг хэргийг мөрдөн шалгах тал дээр цагдаагийн байгууллага хойрго хандаж байгаа нь ч хардлага төрүүлж байгаа. Хохирогчдын төлөөлөл “Мөнгөө шилжүүлсэн, хүлээн авсан эзэн нь тодорхой байхад, бүр гол холбогдогчийг нь олоод өгчихсөн байхад цагдаа нар алдчихаад сууж байна. Энэ бүхэн цаанаа танил талдаа үйлчилсэн, ашиг сонирхлын зөрчилтэй байх магадлалтай” хэмээн ярьцгааж байна.

Богино хугацаанд өндөр ашиг амлаж, иргэдийг залилдаг энэ төрлийн луйварт амьжиргааны түвшин доогуур, мэдлэг мэдээлэл багатай иргэд хууртагдан олноороо хохирох нь түгээмэл. Харин хууль тогтоох дээд байгууллагын гишүүн байсан, тэр дундаа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Мөнхтуяа яагаад энэ асуудалд нэр холбогдсон нь анхаарал татаж байна.

Баттай эх сурвалжийн өгч буй мэдээллээр “Стэмфорд” гэх луйврыг Монголд нэвтрүүлсэн Куатбек Болдхаан нь “ABA marketing” гэх бас нэгэн учир битүүлэг санхүүгийн бизнесийг Монголд оруулж ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа энэ хоёр компанийн аль алинд их хэмжээний хөрөнгө оруулсан аж. Тийм ч учраас хамтрагчаа цагдаагаас суллаж авахаар хүчин чармайлт гаргасан байж болох юм.

…Монголчуудаас Стэмфорд-оор залилж авсан их хэмжээний мөнгө тэрхүү шинэ бизнесийн эх үүсвэр байхыг ч үгүйсгэхгүй…

Германд боловсрол эзэмшсэн инженер, хашир улстөрч Б.Мөнхтуяа хэт өндөр ашиг амласан луйврын сүлжээнд итгэж орох гэнэн хонгор биш гэдэг нь тодорхой. Тэгэхээр энэ хүн ямар нэгэн эх үүсвэр нь тодорхойгүй бохир мөнгийг энэ мэт сүлжээгээр дамжуулан угааж байсан юм биш биз гэсэн хардлага ч гарч байгаа юм.

Ямартай ч, Стэмфорд, АББА маркетинг хоёртой гишүүн асан Б.Мөнхтуяа нягт холбоотой гэдэг нь олон баримтаар тогтоогдож байна. Тэрээр, өмнө нь Стэмфордын гадаад дотоод дахь олон уулзалтад оролцож, зохион байгуулагчидтай нь зураг хөргөө татуулсан нь бий. Тэр ч бүү хэл дөрвөн сарын өмнө Куатбекийг баригдахад шөнө дөлөөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж, гарган авахаар хөөцөлдөж байсан гэрэл зураг, дүрс бичлэг баримт байдаг.

23905450_947992998688251_1771829211112537750_n

Голд УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, түүний зүүн гар талд сугадсан нь Евгений Першов. 2017.11 сар. Турк Истамбул

Тэгвэл одоо хамгийн ноцтой нь, Б.Мөнхтуяа бас нэгэн гадаад сэжигтнийг хуулийнхны гараас мулталж авахаар улайрч эхэлжээ. Тодруулбал, өмнө нь Стэмфордын луйварт гар бие оролцож, зохион байгуулалцаж байсан Першов гэх хижээл эр өдгөө мөн л АББА маркетинг гэгчид орчихсон Б.Мөнхтуяатай хамт Туушин зочид буудалд нууцлаг уулзалт зохион байгуулж байхад нь хохирогчид олж мэдээд өчигдөр орой /2018.08.15/ цагдаад хүсэлт гаргасан байна. Өнөө өглөө гадагш нисэх гэж байсан Першовыг одоо түр саатуулсан бөгөөд олигтой баримт нотолгоо олдохгүй бол, хамсаатан Б.Мөнхтуяа нь танил талаараа сайн хөөцөлдвөл мөн Куатбекийн араас орж, сураггүй болох магдалал өндөр байна.

Яагаад гэвэл, Першов гэгч нь цагдаа нарт “Би Стэмфордыг мэдэхгүй, хамаагүй” хэмээн мэлзэж эхэлжээ. Үнэн  хэрэгтээ энэ хүн бүхнийг мэдэх учиртай. Анх Стэмфорд гэх сүлжээг оруулж ирэх үед Куатбектэй хамт Монголд ирж, олон удаа сургалт уулзалт хийж байсныг нотлох хүн олон байна.

 

Zelinski

Ширээний наана суугаа нь Евгений Першов. Ширээний цаана хундага барин зогсоо нь Стэмфордын менежер Зленский. 2017 онд Стэмфордыг Монголд нэвтрүүлэх үеэр.

 

37511234_212623216273395_8435154961473470464_n

Стэмфорд, АББА маркетинг сүлжээний төлөөлөгч Евгений Першов. 2018.08.16 Туушин зочид буудлаас саатуулагдах үед.

Ядарсан монголчуудыг олон арван тэрбумаар хохироосон гадаадын луйварчид дотоодын улс төрч нэртэй задарсан хүмүүсийн тусламжтайгаар оргон зайлж, ял зэмгүй зугтдаг жишиг тогтоож таарахгүй. Монгол Улсад хууль, төр гэж байдаг бол энэ мэт ил цагаандаа гарсан завхралыг яаралтай таслан зогсоох шаардлагатай байна.

Ташрамд дурдахад, “Стэмфорд” гэх компанийн нэрээр Рокмон цамхагт оффис ажиллуулж олон хүний мөнгө авсан Н.Бат-Эрдэнэ, Бодь цамхагт оффис ажиллуулж байсан н.Алтансувд гэх мэт том лидерүүд нь алга болсон Куат руугаа бүх хэргээ чихээд уснаас хуурай гарах санаатай байгаа аж. Уг нь энэ хангалттай нотлох баримт, хариуцах эзэн, амьд гэрчүүдтэй хэрэг. Гэвч цагдаагийн байгууллага бүтэн дөрвөн сарын хугацаанд гол хүнээ “тавьж тууснаас” өөр үр дүнд хүрээгүй нь анхаарал татаж байна.

baterdene

Рокмон төвд “Стэмфорд”-ын оффис ажиллуулж байсан толгой лидер Н.Бат-Эрдэнэ

Altansuvd

Бодь цамхагт “Стэмфорд”-ын оффис ажиллуулж байсан толгой лидер н.Алтансувд

Энэ хэрэгтэй холбоотой олон ноцтой баримтууд бидэнд бий. Мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ.

 

Монголын Эрэн сурвалжлах сэтгүүлчид

2018.08.16

 

Anonymous-д хариулт үлдээх Хариулт болиулах

Your email address will not be published.

12 сэтгэгдэл

  • stam[103.229.123.1]2018.08.16

    mash ih barimt bga heregtei gevel meedeelel ugnu.

  • Chuhal bish[66.181.161.24]2018.08.17

    Монголын олон мянган иргэд хохирчоод байхад төр засаг нь юу хийж байнаа,бид туйлдаж байна гадаадын шар толгойтонгуудад хулхидуулсаар байх уу,

    • Хохь чинь[37.168.14.60]2018.08.30

      Хохь нь ээ. Шуналтаж байж мөнгөө алдчихаад үхсэний чинь төр засаг….

      • Ats mine[202.21.124.21]2018.09.25

        Adilhan yadarsan ard tumen adilhan mongol hun hohirchood baihad hohi chine gej helj baigaa lalar bol tamiin togoondoh ulgert gardag adgiin novshoos uurtsgui! Hohirolgui amidrahiig chine harnaa!

  • Chuhal bish[66.181.161.24]2018.08.17

    Нэгдэх цаг болжээ хохирогчидоо

  • Anonymous[66.181.160.51]2018.08.17

    монголын цагдаа нар ихэнхдээ хариуцлагагүй ханддаг.Зѳвхѳн цагдаад найдаж болохгүй. Бүгд нэгдэнд Мѳнхтуяа гэгч эрхэмийг бариулж хариуцлагыг тооцожэцсээ хүртэл үзэлцмээр бна.

  • Hohirogch[66.181.160.18]2018.08.17

    Ene heregt Mongol ulsiin eronhiilogch Battulga bas holbootoi. 3 sariin 9nd mongold hiisen uulzalt konventsod hotolbort Haltmaagiin Battulgiin urligaar irj bui tuhai durdaad tuhain odriin hutulburt eronhiilogchtei uulzah tsag tovlogdson bdag. Ter urilaga hen negend bgaa bh

  • Зочин[66.181.189.144]2018.08.18

    Энэ УИХ, засаг төрд гарч буй эрхмүүд арай л биш юмаа. Гадаад дотоодгүй казино тоглоно, хар тхмхитай холбогдоно, гадаадынхантай нийлж идэж ууна, хууль бус бүх юмтай орооцолдох юм. Мөнхтуяа гишүүнээ ядарсан ард түмнээрээ дайжигнахаа боль Хүн бүр тань шиг мөнгө хөрөнгөтэй болох гэж орсон байлгүй. Та байгаа хөрөнгөн дээрээ илүү их баяжсан байх одоо ч хувь хүртэж байгаа гэж бодож байна Та чинь эрх мэдэлтэй хүн шдээ //// /энэ олон мянган хүний мөнгө олон сарын өмнөөс орж ирэхгүй хаагдсаныг мэдсэн л байгүй дээ/ гадагшаа холбоо тогтоож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна тийм болохоор тэр хаагдсан мөнгийг хэвийн хэмжээнд нь болгох эрх танд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна муугаар илэрхийлэгдэх мөн чанар,хүн чанараа биш сайнаар дурсагдах хүн чанар,мөн чанараа харуулна гэдэгт итгэе. Өөрийнхөа хувийг хичээж дов шарлуулах хэрэг нь эрхэм гишүүн танд юунд байнав монгол улсын ард түмний дайсан нь биш байх гэдэгт найдъя. Улс орныхоо эсрэг дайсагнадаг төрийн түшээд,эрхэмүүдийг дээрээ залаагүй байгаасай билээ бид.

  • Аюуш[202.9.41.82]2018.08.18

    Энэ орос хамсаатнаа бас тавиад явуулсан гэж байна шдээ. Цагдаа ч тэр, дээгүүрүү хуйвалддаг гарууд ч тэр бүгд адилхан хогнууд юм даа. Нямдорж новш хууль зүйн сайд гээд байгаа. Ийм хуультай цагдаатайгаа мэдэж байгаадаа

  • Зочин[103.57.95.254]2018.08.22

    Мөнхтуяа гишүүний шуналаа гэж

  • дашцэрмаа[202.126.89.14]2018.09.25

    миний нас 60 хол давсан хүн. энэ сүлжээнд Мөнхтуяаг байдаг гэж Сандагсүрэн зураг үзүүлж гадаадад аялаж байгаа зураг хөрөг үзүүлж 10000 доллороор орвол ямарч хохирол байхгүй гэж ухуулж сэнхрүүлснээр итгэж 10000 доллороор орсон нийтдээ нилээн их мөнгөөр гэр бүл найз нөхдөө оруулж их мөнгө алдсан гомдолтой бна.одоо ч зээлсэн мөнгөө дарж чадаагүй зовж явна. шалгадаг шийддэг газар байвал би нотлон хэлэх бөгөөд мөнгө авч өгч байгаа зураг надад бий нотлон хэлэх болно.тэгээд ядаж бэлэн оруулсан мөнгөө буцааж авч хохиролгүй болмоор бна. 99208954

  • hohirogchdiin tuluulul olon hun[202.21.106.161]2018.09.25

    Munhtuya gishuunee ta huuliin umnu hariutslaga huleej l huniig sullasan bgaa da Odoo ard tumnii tuluulul bolson Ta /tanii neriig barij surtalchilgaa hiij bsan humuus bna/ard tumnii chini neg heseg hohirchood bna ene humuusiig hohirogch bolohod Ta uuriin bie-eer oroltsjee hohirooson etgeediig sullasan shigee ard tumnee hamgaalah setgel bna u haagdsan stamfordiig heviin bolgoj yavuulval Ta urshuugdunu es tegvel ene olon hohirogchid Taniig zugeer bailgahgui bh shu