“Хөх-Үүр”-т “шувуу” зооглоё

44258690_544367032657710_3425082332313288704_n

Монгол үндэснийхээ идээ зоог, соёл уламжлалыг өнөө болон ирээдүй хойчдоо өвлүүлэн дэлгэрүүлж, баяжуулан хөгжүүлэх зорилготой бүтээлч залуусын хүсэл зорилго нэгдэв.

Говь нутгийн ард олны хийж ирсэн “Говийн цагаан шувуу” хэмээх ховор нандин  хоолноос санаа авч монгол түмний уламжлалт хоол хүнсээ амт чанарыг нь сайжруулж, хэлбэр дүрс, хэв маягийг дэлгэрүүлэн “Шувуу” нэртэй олон төрлийн онцгой хоолны жор гаргаад буй сэтгүүлч Ч.Дашдэлэг, үндэснийхээ айраг, зоогийг уламжлалт ахуйтай хослуулан орчин цагийн стандарт  үйлчилгээгээр олон түмэндээ хүргэж буй “Хөх-Үүр” зоогийн газрын үүсгэн байгуулагч Г.Чойжамц нар хамтран ажиллахаар боллоо.

choi dash

Одоогийн байдлаар “Говийн цагаан шувуу”, “Эрээн хавиргат шувуу”, “Уулын улаан шувуу”, “Ховор хойлог шувуу”, “Хөвчийн хөх шувуу”, “Цэвдгийн ахууна шувуу”, “Мөнгөлөг шунгаахай шувуу”, “Өндөр өрөвтас шувуу”, “Алаг дунхай шувуу” гэсэн есөн төрлийн зоог гараад байна. Эрхэм хэрэглэгч та бүхэн арваннэгдүгээр сарын 26-ны даваа гараг буюу Тусгаар тогтнолын баярын өдрөөс эхлэн энэ бүгдийг “Хөх-Үүр”-ийн салбаруудад тухлан сууж зооглох боломжтой болж байгаа юм. Эдгээр хоолыг хийхэд нэлээд чимхлүүр ажиллагаа шаарддаг тул та урд өдөр нь 90117189 дугаарын утсаар захиалга өгөөрэй. Мөн 7507-0707 дугаарт захиалга өгч хүссэн газраа хүссэн хоолоо хүргүүлж болох юм.

“Шувуу” нэрийн цуврал хоол нь малын махнаас хамгийн их шим тэжээл, амин дэмтэй хэсгийг олон төрлийн амт хачраар баяжуулан хийдэг тул зарим нь энгийн бус эмчилгээний чанартай хоол болдог. Цаашид бид энэ цувралаа “Тайгын тарган шувуу”, “Ойн онцгой шувуу”, “Хангайн хачин шувуу”… гэх зэргээр үргэлжлүүлэн хэдэн арав, хэдэн зуун төрлийн танин мэдэхүйн ач холбогдолтой шинэ монгол хоолыг бий болгохоор зорьж, хийж байна.

Бидэнд том мөрөөдөл бий. Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том хөшүүргийн нэг нь хоолны салбар байдаг. “Шувуу” брэндийг бид амжилттай хөгжүүлснээр хамгийн олон нэр төрлийн хоолтой орон болж, жуулчдын анхаарал сонирхлыг татах боломжтой. Монголд ирсэн жуулчид үндэсний хоол гэж боодог хорхогхон амтлаад буцдаг бус хамгийн олон төрлийн “шувуу”-наас хамгийн сонин содныг нь идэж үздэг байж яагаад болохгүй гэж?

olon shuvuu

Шувуу өөрөө төрөл зүйлийн хувьд нэн баялаг. Одоогоор Монголд 500 орчим, дэлхийд 10 мянга гаруй зүйлийн шувуу мэдэгдсэн гэж үздэг.

Дээр нь олон төрлийн шувууны махыг хүн төрөлхтөн эртнээс хоол хүнсэндээ хэрэглэсээр ирсэн. Аливаа өвчнийг анагааж эмчилдэг, ядаргаа, хий хуй тайлдаг нь ч бий.  Тэгвэл бид заавал шувууг агнахгүйгээр энгийн хоол хүнсийг өөрсдийн онцгой жороор хийж, шувуугаар нэрлэн сонирхолтой байдлаар хөгжүүлж байгаа юм. Цаашлаад Монголд болон дэлхийд нэн ховордож устах аюул нүүрлэсэн шувууны нэртэй хоолноос олох ашгийн тодорхой хувийг тухайн шувууг хамгаалах үйлсэд зарцуулах ч боломжтой. Ингэснээр бид нийгмийн хариуцлагатай бизнес хийж, байгаль дэлхий, ан амьтан, араатан жигүүртнээ хайрлах үйлсэд шинэ жишиг бий болгох юм.

Монгол хоол энэ мэтээр инноваци шингэж, хөгжих учиртай. Мөрөөдлөө бодит болгохын төлөө бид илүү хичээж, илүү ихийг хийж, илүү хол явах болно. Харин Та биднийг дэмжиж, “Хөх-Үүр”-ээс сонин содон хийгээд амт чанартай “шувууд”-ыг байнга зооглож, хүссэн үедээ хүргүүлэн авч байгаарай.

Ташрамд дурдахад, “Хөх-Үүр” зоогийн газар нь сайхан монгол айраг, зоогоор үйлчлэхээс гадна үндэснийхээ уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор шагайн төрөл бүрийн наадгай, бий биелгээний цэнгээн зэргийг зохион байгуулдаг. Мөн энэ сарын 26-наас эхлэн нийт 5 сая төгрөгийн шагналын сантай “Үндэсний аварга шалгаруулах ДЭМБЭЭ тэмцээн” зохион байгуулах гэж буйг дуулгахад таатай байна.

45488898_554394328321647_4047545332567900160_n 45643524_554394204988326_7567320475303411712_n

“Шувууд” чуулсан “Хөх-Үүр”-ийн хаяг:

  • “Хөх-Үүр 1” УИД-ын баруун хойно. Мандухай зочид буудал 2 давхарт.
  • “Хөх-Үүр 2” Тусгаар тогтнолын ордны баруун талд. Сити центр 1 давхарт.

Ингээд “Шувуу зоог”-ийн эхний 9 цувралыг танилцуулъя:

1.Говийн цагаан шувуу

Говийн цагаан шувуу

Говь цөлийн нэн ховор “Жороо тоодог” шувуутай адилтгаж нэрлэжээ. Энэ нь хэлбэр дүрсээс гадна “ховорхон” гэсэн санааг илтгэнэ. Уг хоол нь гойд сайхан амттай мөн хонины бүтэн сүүлээр хийх тул “Байнга идвэл хоттой хонь барна” гэж цэрвэдэг байжээ. Говь нутгийн малчин айлууд хүндэт зочиндоо тусгайлан барьдаг зоогийн нэг нь энэ хоол юм.

2. Эрээн хавиргат шувуу

Эрээн хавиргат шувуу

Агнуурын шувуудын нэг Эрээн хавиргат хахилаг шувуутай адилтгаж нэрлэсэн. Энэ хоол нь өөх, мах, ногоо тэнцүү алаглахын зэрэгцээ ходоодонд битүү чанах тул гойд сайхан амттай, шөлтэй болдог.

3. Алаг дунхай шувуу

Алаг дунхай шувуу

Монголчууд мал төхөөрөхдөө зүрхний гадуурх хальсан бүрхэвч буюу үнхэлцгийг угаар нь хагас зүсч аваад өөхтэй талыг дотогш, гялгар талыг нь гадагш урвуулан эргүүлж, цавь, өрцний махнаас чихэж чанаж иддэг уламжлалтай. Тэгвэл үүнийг илүү боловсронгуй буюу амт, чанартай болгож, орц жорыг баяжуулж хийсэн хоолыг харагдах байдлаар нь адилтгаж “Алаг дунхай шувуу” хэмээн нэрийдсэн.

4. Өндөр өрөвтас шувуу

Өндөр өрөвтас шувуу

Зүүн азийн цөөн оронд байх өрөвтасынхан овгийн ус гатлагч энэхүү том шувуу нь урт хошуу, өндөр хөл, өнгө зүсээрээ онцгой. Ховордолтын зэргээр “эмзэг” гэсэн ангилалд багтдаг. Адууны зүрхний угаас гол судас түгээх бүдүүн хэсэг буюу цагаан голоор энэ хоолыг хийнэ. Адууны цагаан гол нь Сүүн өнгөт өрөвтас шувууны хошуутай нэн төстэй харагдах тул ийн нэрлэсэн.

5. Уулын улаан шувуу

Уулын улаан шувуу

Агнуурын шувуудын гол төлөөллийн нэг Дагуур ятуугаар нэрлэсэн. Уураг, амин дэм ихтэй, чихрийн шижин, нойр булчирхайн өвчнийг анагаах шидтэй хоол. Энэ хоолыг хонины салбант болон цоохор сархинаг дотор тусгай жороор амталсан мах, ногоо хийж битүү болгодог.

6. Ховор хойлог шувуу

Ховор хойлог шувуу

Алтайн уулын ховор сайхан Хойлог шувуугаар бэлгэдэн нэрлэсэн онцгой хоол. Адууны цагаан шавай буюу цусны уураг юм. Орчин цагт цусны сийвэн, плазм гэж ярих болсон. Олон төрлийн амин дэм агуулсан илчлэг сайтай хоолонд тооцогдоно.

7. Мөнгөлөг шунгаахай шувуу

Мөнгөлөг шунгаахай шувуу

Монголчууд малынхаа олгойд сүү цагаан идээгээ нөөцлөх, цус шавай цутгах, элэг болон махан хиам хийх зэрэг арвин туршлагатай. Энэ уламжлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж, олон төрлийн ногоо, орцоор баяжуулан хийсэн хоол.

8. Хөвчийн хөх шувуу

Хөвчийн хөх шувуу

Хэлбэр дүрсийн хувьд хөвчийн хөхөө шувуутай адилтган нэрлэсэн энэ хоол нь төмөр их агуулдаг тул хүүхэд багачууд, жирэмсэн эхчүүдэд нэн ашигтай хоол юм. Түүнчлэн, малын дэлүүг хоол хүнсэндээ хэрэглэснээр элдэв яр шархнаас ангижирч, бөөрний халуун өвчнийг дардаг гэж уламжлалт анагаах ухаанд үздэг ажээ.

9. Цэвдгийн ахууна шувуу

Цэвдгийн ахууна шувуу

Өндөрлөг уулсаар нутагладаг өнгө зүс содон Цэвдгийн ахууна шувуугаар нэрлэсэн энэ хоолыг хонь болон үхрийн гүзээгээр хийдэг. Дотор махнаас хамгийн онцгой нь гүзээ юм. Уураг 14-15 хувь, өөх тос 4.2 хувь агуулагддаг. “Гүзээний үс” гэж нэрлэдэг хөхлөгүүдэд олон төрлийн аминдэм, эрдэс бодисууд байдаг. Үстэй гүзээ, цоохор сархинаг, салбант сархинаг идвэл дархлаа сайжирч, цус төлжин, яс бэхжиж, арьс үс, хумс уян хатан болдог байна. Мөн хөхүүл эх гүзээ, сархинаг идэхэд сүү нь эрс нэмэгддэг. Чихрийн шижин /сахар/-тэй бол гүзээ, сархинаг хамгийн тохиромжтой хоол гэж үздэг.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

нэг хариулт

  • Чимэд[66.181.161.47]2018.11.26

    ямар гоё юм бэ