Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 10 алхам №7

a7

“Ньюс Эксперт Монголиа” агентлаг нь олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээх үндсэн зорилготойн зэрэгцээ нийт сэтгүүлчдэдээ мэргэжлийн тус нэмэр болох үүднээс Сэтгүүл зүйн боловсролын шилдэг гарын авлага, бүтээлүүдийг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр цувралаар нийтлэх юм.

Эхний удаад Олон улсын сэтгүүлчдийн төв /ICFJ/-өөс эрхлэн гаргаж, Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн хамт олон монгол хэлнээ хөрвүүлсэн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 10 алхам” гарын авлагыг толилуулж байна.

Алхам 7. Үнэлж дүгнэ, бас дахин үнэл

Том зорилго дэвшүүлсэн зарим бүтээлийн судалгаа эцэс төгсгөлгүй үргэлжлэх магадлалтай бөгөөд сурвалжлагч асуудал дундаа төөрөх нь энүүхэнд. Таны бичих гэж буй сэдэв хэтэрхий том, хэтэрхий барьцгүй болох эрсдэл үргэлж бий. Тиймээс дараах асуултуудыг өөртөө тавьж, судалгааны ажилдаа шүүмжлэлт үнэлгээ хийж хэвших нь зүйтэй: энэ асуудлыг үргэлжлүүлэн судлах уу, дараачийн асуудалдаа орох уу? Судалсан зүйлээ одоо нийтлэх цаг нь болсон уу? Энэ бүтээлийг тэр чигт нь орхих уу?

Эрэн сурвалжлах бүтээл дээр ажиллаж буй сэтгүүлч өөрөөсөө үргэлж дараах зүйлсийг асууж байх хэрэгтэй: Миний нийтэлж чадах бүтээл хамгийн сайндаа ямархуу байх вэ? Таамгаа нотолж чадахгүй бол, хамгийн багадаа юуг нийтэлж болох вэ?

Жишээлбэл, утасны төлбөрийн нэхэмжлэх ойлгомжгүй, тодорхой ангилалгүй, хэт өндөрсгөсөн дүнгээр гарч байгаа талаарх иргэдийн гомдол шүүмжлэлийн ул мөрөөр судалгаа хийж байна гэж бодъё. Энэ тохиолдолд хамгийн томдоо тухайн компани үйлчлүүлэгчдийг хууран мэхэлж, зарим хүнээс хэт өндөр төлбөр авдаг бол найз нөхөд, хамаатан садныхаа төлбөрийг 21 үндэслэлгүйгээр хөнгөлдөг тухай бүтээл гаргаж болох байх.

Харин судалгааны ажил олигтой үр дүнд хүрэхгүй бол хамгийн багадаа маш олон үйлчлэгч утасны төлбөрийн нэхэмжлэх ойлгомжгүй, барьцгүй байгаа талаар гомдол гаргасан тухай мэдээ нийтэлж болно. Ингэхдээ тухайн компанийн төлбөрийн нэхэмжлэхийг амжилттай ажиллаж буй үүрэн телефоны бусад компанийн нэхэмжлэхтэй харьцуулж болох юм.

Алхам 8-ыг маргааш уншаарай

Алхам 1, Алхам 2, Алхам 3, Алхам 4, Алхам 5,  Алхам 6 энд байгаа.

Хариулт үлдээх

Your email address will not be published.