ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН 10 АЛХАМ №9

a9

“Ньюс Эксперт Монголиа” агентлаг нь олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээх үндсэн зорилготойн зэрэгцээ нийт сэтгүүлчдэдээ мэргэжлийн тус нэмэр болох үүднээс Сэтгүүл зүйн боловсролын шилдэг гарын авлага, бүтээлүүдийг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр цувралаар нийтлэх юм.

Эхний удаад Олон улсын сэтгүүлчдийн төв /ICFJ/-өөс эрхлэн гаргаж, Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн хамт олон монгол хэлнээ хөрвүүлсэн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 10 алхам” гарын авлагыг толилуулж байна.

Алхам 9. Том асуудлыг барьж авах нь: Мэдээллээ зөв зохион байгуул.

Томхон асуудлыг маш цомхон байдлаар толилуулах төлөвлөгөө гаргах нь байгаа материалаа цэгцэлж зохион байгуулахад тус болдог. Материалыг сайн боож, багцалж чадвал уншууртай, сонирхолтой бүтээл гарна.

Хэрэгцээтэй зөвлөмж:

  • Бие даасан тус тусдаа үйл явдлыг танилцуулах байдлаар бичвэрийн материалаа зохион байгуул. Цагдаагийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан тухай нэгэн бүтээлд, жишээлбэл, нийт 12 тийм тохиолдлыг нэг бүрчлэн тус тусд нь цувуулж танилцуулсан байдаг. Эдгээрийг удиртгал, товч тойм, баримт кэйс гэсэн хэсгүүдээс бүрдсэн нэг бүтээл болгож нийтэлж ч болно.
  • Зарим үед, ялангуяа редакциас материал нэхэж, байгаа зүйлээ бэлэн болтол нь хадгалах боломжгүй үед цуврал байдлаар нийтлэх нь тохиромжтой байдаг. Бүлэг бүрийг нэг лого, хөмсөг гарчгаар хооронд нь холбож, нэг сэдэвт цуврал материал гэдгийг уншигчид ойлгуулж болно.
  • Бүтээлээ хүснэгт, график, баримт, мэдээлэл бүхий хайрцаг, он цагийн хэлхээс, гол оролцогчдын жагсаалт зэргээр баяжуулах боломжийг ашиглаарай.
  • Баримтаа уншигчидтай хуваалц. Захидал, албан бичгийн эх хувь, гэрэл зураг, гар бичвэр зэрэг нь бүтээлийг илүү сонирхолтой, мөн итгэл үнэмшилтэй болгодог. Бүтээл хэрхэн бий болсон тухай зураг, түүх, хамтран ажилласан гэрэл зурагчин, багийн гишүүдийн талаарх мэдээлэл бүхий хайрцаг, хүснэгт зэргийг оруулж болох юм.

Алхам 10-ыг маргааш уншаарай.

Алхам 1, Алхам 2, Алхам 3, Алхам 4, Алхам 5,  Алхам 6 , Алхам 7 , Алхам 8 энд байгаа.

Хариулт үлдээх

Your email address will not be published.